Бейонсе шинэ шивээс хийлгүүлжээ

Дуучин Бейонсе шинэ шивээс хийлгүүлжээ. Тэрбээр өнгөрсөн зургадуур сард амаржиж хоёр ихэр хүүхэдтэй болсон. Өдгөө гурван хүүхдийн ээж болсон ч уран бүтээлээс алхам ч хөндийрөлгүй шинэ дуу гаргахаар төлөвлөсөн байна. Саяхан өөрийн Инстаграмд нөхөртэйгөө хамт авахуулсан зургаа нийтэлжээ. Уг зурагт Бейонсе зүүн гарын дунд хуруундаа гурван цэг шивүүлсэн байна. Энэхүү шивээс нь маш энгийн харагдах боловч гурван хүүхдүүдийг нь төлөөлсөн санааг илэрхийлжээ. Тэрбээр өмнө нь ядам хуруундаа шивээс хийлгүүлж байсан юм.

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …