Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох саналыг дэмжлээ. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр”Ерөнхий сайд болж байгаа хүний зовлон өнөөдрөөс ирж байгаа юм. Хоолойны чанга, булчингийн хатуугаар парламентад асуудал шийдэхгүй. Үндсэндээ намынхаа асуудлыг төрийн зовлон болгож, Монгол төрийг бужигнуулсныг эмх цэгцэд оруулах нь уу, яах нь. Дахиж ийм зарчимгүй алхам битгий хийгээрэй. Биенээ тагнасан чагнасан асуудал яригдсан. Ээлжит бус чуулганы үеэр олонхоороо хүч түрээд хэлэлцээгүй. Хэн нь худлаа ярьсан юм. Хүүхдийн мөнгийг 100 хувь өгөх боломж байгаа тул хүүхэд бүрт олгоорой.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг нэмж дэвслээд битгий нулимаад байгаарай. Огцруулчихсан шүү, та бүхэн. Хүний өөрийнгүй нийлээд битгий дэвслээрэй. Тийм зүйл байхгүй шүү. Шоронд хийх гэж байгаа бол хийгээрэй. Гараад ирнэ, гарч ирээд үзнэ шүү. Хайрцганд хийгээд оршуулчихгүй байлгүй дээ.
Цаашдаа Засгийн газрын зөв зүйлийг дэмжинэ. Буруу зүйлийг чинь шүүмжилнэ, хазаарлана, ташуурдана. Зөв зүг рүү чиглүүлэх гэж хандана. Цаашдаа зарчим барьсан, эвийн цавуу шиг байхыг хичээсэн Ерөнхий сайд байгаарай. Монгол Улсын Ерөнхий сайд байна гэдэг чичирсэн болгоны хийдэг ажил биш. Тархины бяраар асуудлыг шийддэг Ерөнхий сайд байгаасай гэж хүсье” гэлээ.