Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын намрын чуулганд хэлсэн онцлох ишлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч  Х. Баттулга  Улсын Их Хурлын намрын ээлжит  чуулганы нээлтэд   оролцож үг хэллээ.Ерөнхийлөгч Х.Баттулгын чуулганы нээлтэд хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

-Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага

-Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна

-Би  шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна

-ОУВС-тай хамтарч ажиллах нь энэ цаг үедээ нэмэртэй байж болох ч үүн дээр бид үндэсний онцлогт тохирсон шийдэл, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд бодолцсон заалтууд оруулж чадаж байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй

-Нүүдэлчин монголчуудын хувьд хэдэн мянган жилийн турш таван хошуу мал нь л үндсэн хөрөнгө болж ирсэн

-Аль ч Засгийн газар, намын үед хүн амаа өсгөх тууштай бодлого болгон хэлбэрэлтгүй мөрдөх хэрэгтэй

-Цэргийн дүрэмт хувцас, гутал, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжийн ажлын хувцас, сурагчийн дүрэмт хувцас зэрэг дотооддоо үйлдвэрлэж болоод байгаа барааг гадаадаас авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй

-Цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид гэхэд 50 мянга, уул уурхайд ажиллагчид 20 мянга, барилгын ажилчид 40 гаруй мянган хос ажлын гутал жил бүр өмсдөг

– Монголын төр алтаа бүрэн мэддэг, хянадаг болох нэн тэргүүний шаардлагатай

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 01 сарын 12-ны өдөр  Дорноговь аймгийн Сайншанд суманд …