Цагдаагийн албан хаагчийн өөдөөс салаавч гаргасан Ц.Баярцогтыг өнөөдөр шүүнэ

салаавч гаргасан Баярцогт зурган илэрцүүд

Замын цагдаагийн өөдөөс салаавч гарган танхайрсан Ц.Баярцогтыг шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй,Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр өнөөдөр болох юм. Ц.Баярцогтыг цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагагыг үл биелүүлж хэл амаар доромжилсон гэх үндэслэлээр шүүх аж. Түүнийг “Саранфинанс” ББСБ-ын захирал, Л.Элдэв-Очир гишүүний хүргэн, УИХ-ын гишүүний Д.Сарангэрэлийн хүү, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбаатарын дүү гэх мэдээлэл бичлэг цацагдсан даруйд зарим сайтуудад тавигдсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргажээ. Харин Л.Элдэв-Очир гишүүн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст нэр төрөө сэргээдэхээр гомдол гаргасан байна. Түүний гаргасан гомдлын дагуу олон нийтэд худал мэдээлэл тараасан сайтуудыг зөрчлийн хуулиар шалгаж эхэлсэн байна.

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …