Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр хуралдаан өнгөрөгч сарын /2017.09.22/ нийслэлийн төр, захиргааны “Хангарьд” ордны 14 давхрын Хурлын танхимд болж өндөрлөсөн. Тус хурлаар НИТХ-ын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэж, өдгөөг хүртэл шинэ даргыг томилох асуудал яригдаж байна. Харин өнгөрсөн сарын 22-ны өдөр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу оймс шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн асуудал олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл оймс шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд дарга, “Хатан туулаа хамгаалъя” хөдөлгөөний тэргүүн Б.Жагарыг өнөөдөр шүүх гэж байна. Тухайлбал НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу “оймс шидсэн” учраас зөрчлийн хуулийн дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11 цагаас шүүх хурал болох юм байна. Түүний тэмцлийн гол зорилго нь 60 тэрбумын бичлэгт хамаарах нэр бүхий албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашиглаж, албан тушаал наймаалцах явдлыг эсэргүүцэж хурлын үеэр оймс шидсэн хэмээн тайлбарлаж байсан.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …