АН-ынхан сонгуулийн асуудлаар мэдээлэл хийв

an moritoi zurag Ардчилсан намын  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгуулийн штабаас сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, АН-ын Сонгуулийн төв штабын Олон нийттэй харилцах менежер А.Ганбаатар, хуулийн зөвлөх Н.Ариунболд нар оролцсон юм. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны хугацаа харьцангуй бага байгаа бөгөөд эфирийн цаг ч тэр хэмжээгээр давчуу байгаа. Тиймээс хуулиар олгогдсон цаг бага байгаа ийм нөхцөлд нэр дэвшигчид бодит хийсэн ажлаа тайлагнаж, юу хийх мөрийн хөтөлбөрөө танилцуулах нь чухал” гэдгийг онцолжээ.

Мөн Ардчилсан намаас бусад намын удирдлагуудад хандан хамтран ажиллах санамж бичиг хүргүүлжээ. Энэхүү санамж бичигт Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэ хуулийн 33-40 хүртэлх заалтыг дагаж мөрдөж ажиллахыг хүсссэн байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …