БНХАУ-д биеэ үнэлэлтийг хуулиар хориглодог ч тус улсад далд бизнесийн сүлжээ цэцэглэн хөгжсөн гэж хэлж болно. Хятадад биеэ үнэлэгчдийг үйлчилгээний төрлөөс хамааран долоон төрөлд ангилан үздэг ба судалгаагаар 20 сая гаруй залуу бүсгүйчүүд бий гэсэн тооцоог гаргажээ. Эдгээр биеэ үнэлэгчдийг өдрийн хөлс 100 юаниас 2000 юань хүртэлх ялгаатай.
“Хоёр дах эхнэр” буюу мөнгө эрх мэдэлтэй дээд давхаргын үйлчлүүлэгчид олон жилийн турш татвар эм мэтээр байлгаж байнга бэлгийн харилцаанд ордог байна. Тэд хоорондоо хайр сэтгэлтэй байж болохгүй зөвхөн мөнгө л тэднийг холбодог. Эдгээр эмэгтэйчүүдийн дээд зиндааны боловсон биеэ үнэлэгчид гэж нэрлэдэг.
Өрөөний охидууд буюу цэнгээний газар, карокены өрөөнүүдэд дуудлагаар үйлчилдэг эмэгтэйчүүд энэ төрөлд багтдаг. Үйлчлүүлэгчид тэднээс дуулах бүжиглэх, архи уух зэргийг шаардаж зарим тохиолдолд бэлгийн харилцаанд орохыг хүсдэг гэнэ. Эдгээр бүсгүйчүүд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад өрөөний бүсгүйчүүд нэрээр алдаршсан бөгөөд Хятад, Япон, Азийн бусад орнуудад далд хэлбэрээр биеэ үнэлэлт гэж хэлдэг.
“Дин Дон” гэж нэрлэгддэг эмэгтэйчүүдийг буудлаас утас цохин олж авах ба зарим буудлууд үйлчлүүлэгчиддээ санал болгодог аж. Тэд охидыг утсаар дуудаж зөвхөн нэг шөнийн үйлчилгээ авдаг байна.
“Барака” охид буюу ядуу ажилчдад биеэ худалдаддаг хамгийн доод зиндааны биеэ үнэлэгч нар энэ төрөлд багтдаг. Тэд ядуу буурай орноос цагаачлан ирж хотын зах газар тосгонд байдаг бөгөөд өдрийн цагаар хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч хийж шөнийн цагаар биеэ үнэлдэг юм. Дээрх ангиллын эмэгтэйчүүд өдрийн 100 юаниар тохиролцдог байна.