Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг  өнөөдөр томилно.  МАН-ын  Бага хурлаас нэг хүнийг Ерөнхий сайдаар томилохоор УИХ-д өргөн барьсан. Тодруулбал, МАН-ын Бага хурлаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар нэр дэвшиж, Бага хурлын  294 төлөөлөгчөөс  63,9 хувийн саналаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон билээ.  Хуулийн дагуу Ерөнхий сайд томилогдсоны дараа Засгийн газрын гишүүнээр томилох сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барина.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …