АНУ-ын Невада муж улсын Лас Вегас хотын Казиногийн дэргэд концерт үзэж байсан хүмүүс рүү 400 орчим метрийн зайд орших зочид буудлын тагтнаас нэг этгээд гал нээсэн хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Уг хэргийг 64 настай Стивен Педдок гэгч үйлдэж улмаар амиа алдсан хүний тоо 59, шархдагсдын тоо 527-д хүрсэн гэж мэдээлж байна. Тэгвэл халдлага гарах үед нэгэн эмэгтэй “I Phone 7” утасныхаа ачаар амьд үлджээ. Тухайлбал гал нээх үед бусад хүмүүсийн адилаар зугтаж явсан бөгөөд аймшигт хэрэгт явдлын дараа түүний утасны ар тал суманд оногдсон байжээ. Уг халдлага АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг боллоо гэж шинжээчид дүгнэж байна. Тус улсын эрх бүхий байгууллагууд уг халдлагыг террорист ажиллагаа хэмээн яаран дүгнэхгүй байхыг уриаллаа.
Түлхүүр үггадаад мэдээ
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …