УИХ-ын гишүүд хувийн эрх ашгийг бус зөвхөн улс орны эрх ашгийг энэ тэргүүнд тавьж ажиллана гэж төрийн сүлдний өмнө тангараг өргөдөг.
Гэтэл УИХ-ын гишүүдийн тодорхой хэсэг буюу 60 тэрбумын багтай ямар нэг шижмээр холбоотой, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг кноп дарсан гишүүд буюу хувийн болон бүлэглэлийн эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүр тавьсан, өмнөх засгийн газарт сайдаар ажиллаж байсан болон тэдэнтэй эрх ашгийн хувьд холбоотой эрхэм гишүүд шинэ Ерөнхий сайдыг томилох УИХ-ын чуулганд суухгүй санаатай орхин гарчээ.
Тэд өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинээр байгуулагдах Засгийн газрын 50 орчим хувь нь өмнөх сайдууд хэвээр үлдэнэ гэсэн агуулгатай худал мэдээллийг төлбөртэй тараасан бол өнөөдөр шинээр томилогдох Ерөнхий сайдаар үүнийгээ баталгаажуулах авахаар улайрч байгаа бололтой.
Өөрөөр хэлбэл 60 тэрбум, концесс, МАНАН-ийн бүлэглэлийнхэн нийлж “Шинэ ерөнхий сайдаар өөрийн багийн гишүүдийг шинэ кабинетийнхээ 50 хувьд нь сайдаар сонгож өг, тэгсэн тохиолдолд өөрийг чинь томилоход дэмжинэ” хэмээн шантаажилж, иргэд сонгогчдын итгэлийг уландаа гишгэж, хувийн эрх ашгаа улс орны эрх ашгаас дээгүүрт тавьчихаад сууж байна.
Тэд эрх мэдэл, албан тушаалаасаа буухгүйн тулд эцсийн аргаа хэрэглэж сандал суудалтай зууралдан шинээр томилогдох Ерөнхий сайдыг шантаажилж суугаа нь харамсалтай.
60 тэрбумынханы шантааж ийнхүү Ерөнхий сайдыг томилуулахад саад хийж, улмаар өөрсдийн хүслээ гүйцэтгүүлэхийг эрмэлзэж байгаа нь олон нийтэд муухай харагдаж байна.
Ц.Мөнх