УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгох эсэхийг хэлэлцлээ.
Ийнхүү УИХ-ын намрын чуулганд оролцсон нийт 47 гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүх сонгогдлоо.Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон У.Хүрэлсүхийн намтрыг танилцуулж байна.
- 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн
- Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг
- 1985 онд нийслэлийн II-р сургууль
- 1989 онд Батлан хамгаалах их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр
- 1994 онд Төрийн захиргаа, Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр
- 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал
- 1989-1990 онд Монгол Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
- 1991-1994 онд МАХН-ын төв хороонд улс төрийн ажилтан.
- 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн ажлын албанд зөвлөх
- 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
- 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
- 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
- 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
- 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
- 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд
- 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
- 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
- 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон
- 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан
Г.Нараа