Английн дайны дараа эрэмдэг болсон цэргүүдэд нөхөн сэргээлт хийх зорилгоор маск зүүлгэдэг байсан тухай Dailymail.co сайтад мэдээлжээ. 1918-1919 оны нэгдүгээр дайны дараа авсан эдгээр зурагт цэргүүдийн нүүрэндээ аймшигт гэмтэл авсныг гэрчлэн харуулжээ. Уг маскыг Анна Колеман Ладд гэх мэс засалч урласан бөгөөд нүүрээ далдлахаар ирсэн цэргүүдэд маш нимгэн зэс төмрийг урлан зориулалтын маск бүтээж өгсөн байна. Тэрбээр эхлээд нүүрний хэвийг аваад дараа нь нүүрэнд нь таарсан маск хийж зүүлгэдэг байжээ.