Су.Батболдын суудал ганхана

НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгсөнөөр хотын  парламент бужигнаантай байна. Даргаа сонгож, томилж чадахгүй МАН-ын бүлгээс хоёр удаа завсарлага авлаа. Удирдах зөвлөлөөс  жендерийн захиалгатай гэх эмэгтэй, заалнаас нэр дэвшсэн залуу Төлөөлөгч хоёрын дунд өрсөлдөөн өрнөсөн. Одоо ч өрнөсөөр байгаа. НИТХ-ын даргад яагаад захиалгын хүн зүтгүүлж улайраад байна вэ. М.Энхболдоор овоглодог Хотын фракцын захиалга гэж харах хэсэг бий. 60 тэрбумын бүлэглэлийнхэн Засгийн газарт эрх мэдлээ алдсан. Сүүлчийн түшиц өндөрлөг нь Хотын ИТХ, Засаг дарга. Сүүлчийн Могиканууд нь Баярсайхан, С.Батболд нар болоод байна. Хотын бүлэглэл НИТХ-ын даргын суудлаа алдвал Хотын удирдлагаа ч алдана. Хамгийн  том айдас нь захиалгаар завсарлага авах шалтгаан  ердөө л энэ юм шүү дээ.

Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилоход 32 гишүүн орж ирээгүй. Энэ үйл явдал НИТХ-ын  даргын томилогоон дээр давтагдаж байгаа ньтохиолдол, санамсаргүй үйлдэл биш. Санаатай сайн зохион байгуулалттай үйл ажиллагаа. НИТХ-ын даргад залуу эрч хүчтэй хүн өрсөлдөж байгаа. 60 тэрбумын бүлэглэл буюу зохион байгуулагчдын нэг Ц.Сандуйг дэмждэг хэсэг ч бий. УСУГ-ын дарга, хотын Засаг даргын орлогч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга гэх мэт. Тэд албан тушаалдаа дуртайдаа ингэж байгаа болохоос биш ард түмэндээ хайртайдаа биш юм. НИТХ-ын даргаар залуу хүн гарвал Хотын дарга Су.Батболдын суудал  ганхана.

Дараагийн даргаар бас л залуу хүн нэрлэгдэж байгаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан.  Су.Батболд бол хотын даргын суудлыг М.Энхболдоос захиалгад авсан. Сандуй ч ялгаагүй. НИТХ-ын дарга, Засаг дарга хоёр гар, сэтгэл нийлж ажиллах учиртай. НИТХ-ын дарга нь хариуцлага хүлээж байхад хотын дарга суудалдаа чимээгүй үлдэх үү. Хамтдаа л  хариуцлага хүлээх ёстой. Өвөл хаяанд ирээд байхад хотын хурал удирдлаггүй байна. Сая хол давсан хүн амтай хотын төлөө, энэ өвөл хөлдөөлгүй авч гарах сэтгэлхэнд байгаа вэ, хотын дарга аа. Өрөөгөө  супер болгож тохижуулахаас хэтэрдэггүй гэж шүүмжлэл хүлээдэг хотын даргатай байх уу. Улаанбаатар хотынхоо гэр хорооллын гудамжуудыг мэдэхгүй байж, Японы нийслэл Токиогийн дэлгүүр, худалдааны төвүүдийг гарынхаа арван хуруу шиг мэддэг, хэсдэг хотын даргатай явсаар байх уу.

Түүний удирдлагад ажилладаг зарим агентлагын дарга 60 тэрбумын наймаа явсаныг баталж, худалдаж авсанаа ярьсан тохиолдол ч бий. Су.Батболдын суудал ганхаж байна.

Д.Амар

Эх сурвалж:  www.zindaa.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …