С.Гантогоогийн баримтат кино энэ сард нээлтээ хийнэ

Sergelen Gantogoo-н зураг.

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр үзэгч олонд танигдсан дуучин С.Гантогоогийн тухай баримтат кино энэ сарын сүүлээр нээлтээ хийх аж. Уг баримтат кинонд түүний БНСУ-г зорьсон түүхээс эхлээд өдгөө амжилтад хүрсэн замналыг үзэгчдэд баримтат хэлбэрээр хүргэх аж. Тэрбээр эх орныхоо нэрийг БНСУ-д гаргаж яваа авьяастай, хөдөлмөрч уран бүтээлч билээ. “Ганаагийн түүх” нэртэй киног Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн захирал, найруулагч Сон Су Хи найруулсан бөгөөд энэ оны таван сараас эхлэн зураг авалтдаа орсон байна. Уг киногоор дамжуулж хүн хэдий хүний нутагт ажиллаж хүнд хэцүүг туулж яваа ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хичээж чадвал амжилтад хүрч чадна гэсэн санааг харуулахыг зорьжээ. Уран бүтээлчдийн зүгээс киноны товыг албан ёсоор зарлаагүй байна.

Sergelen Gantogoo-н зураг.

Санал болгох мэдээ

Залуучууд дэлхийг “Аймшигтай газар” гэж хардагыг судалгаа тогтоов

Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт …