Та бүхэн сэтгэл амар тайвнаар ажлаа амжуулж чадаж байна уу?
Хийхгүй бол болохгүй учраас гээд уйгагүй зүтгэх, цагтай уралдаж ажиллах нь мэдээж шүү дээ гэж бодож байгаа байх. Энэ удаа та бүхэндээ тайвны хүчийн талаарх нийтлэлийг хүргэж байна. Тайван биш байх нь эрүүл мэнд, ажлын бүтээмжинд муу нөлөөтэй .
Сэтгэл тайван бус байхаар ажил, хувийн амьдралд ч гэсэн амархан стресстдэг болдог.Стресс нь тохирсон хэмжээнд байх нь зөв сэтгэл түгшлийг бий болгодог ч хэт их стресстэх нь бие, сэтгэлд муу нөлөө үзүүлдэг. Тохо их сургуулийн мэдрэл судлалын судалгааны төвөөс хүний тархи нь хэт стресстэхэд биемахбодын дасан зохицлоор симпатикийн тогтолцоо идэвхжиж зүрхний цохилтын тоо нэмэгдэж , артерын даралт ихсэж хоолны дуршил буурч сэтгэл хөдлөлөө барих чадвар алдагдаж санаа зовнил, сэтгэл түгшлийн байдалд ордог.
Гүүглийн 20%ын дүрмийг мэдэж байгаа хүн олон байдаг байх.
Ажлын цагийн 20%ыг ердийн ажил үүргийн хуваариас өөр зүйлд зарцуулах эрх. Энэ бол Гүүглийн ажиллах арга барилын шинэ тогтолцоо гэсэн нэрэн дор гаргасан дүрэм юм.
Өнөө цагийн цахим ертөнцөд Gmail, Google map, Google news гэх мэт сүлжээг ашиглахгүй хүн байхгүй байх. Эдгээр шинэ сэдэл, шинэлэг байдал нь ажиллах арга барилын шинэ тогтолцооны үр дүнд гарч ирсэн хэрэг.
Мэдрэлийн шинжлэх ухаанч Моги Кеничиро энэхүү 20%ын дүрмийн талаар ингэж тайлбарласан байдаг.
Ажилдаа хэт улайрч зүтгэж өдөр бүрийг өнгөрөөх нь биемахбодь, тархины талаас ч тэр сайн нөлөөг авчирдаггүй.
Тухайлбал ажлын цагаа багасгасан ч сэтгэлийн тайван байх цагийг бий болгож чадвал ажлын бүтээмж чанар дээшилдэг. Эцсийн дүндээ маш амжилттай үр дүнд хүрч чаддаг.
Эх сурвалж Моги Кеничиро 2016. Тархийг дээд хэмжээнд ашиглах өглөөний цаг нийтлэлээс
Сэтгэл санааг тайван байлгаснаас бодол , сэтгэмжийн хүрээ тэлж , шинэ санаа сэдэл төрөх боломжийг нэмэгдүүлдэг. Заавал ч үгүй ажлын цагаас 20% ыг тайван цаг болгох албагүй. Өдөрт 20-30 минут ч байсан болно. Өөрийн хэмжээнд цагаа хувиарлаж ажлаас өөр ямар нэгэн зүйлийг хэрэгжүүлээд үзээрэй.
Сэтгэл санааг тайван болгох арга
Ажил хичээлээс өөр зүйл бодолгүй чөлөөтэй тайван хэсэг зуур байя гэсэн ч тэгч чадахгүй нэг л мэдэхэд ажлын талаар бодчихсон албан бичиг барьсан суух хүмүүс олон байдаг байх.
Тэгвэл хэрхэн тайвны хүчийг бий болгож сурах вэ? 2 төрлийн аргыг танилцуулъя.
1. Multi task –зохиож цагийг идэвхтэй ашиглах.
Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл нэгэн хэвийн хэдэн зүйлд өдрийн цагийг зарцуулж байсан бол тухайн цагт өөр зүйлийг хийхээр нэмж оруулах. Энэ нь өөртөө дураараа байх цагийг бий болгох гэсэн үг юм.
2 зүйлд хуваагддаг.Тархиа ажиллуулах уу? Булчингаа ажиллуулах уу? Гэдгийг сонгох юм. Хэрвээ та оюуны ажил эрхэлдэг бол түр хугацаанд өөртөө амралт өгч богино хугацааны mindfulness бясалгал, эсвэл 20 минут дасгал хөдөлгөөн хийх зэргээр нэгэн хэвийн биш өөр зүйлд цагаа зарцуулах юм. Нэг л зүйл рүү хэт улайрах биш олон зүйлийг зэрэг хэрэгжүүлэх нь бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.
Тухайлбал автобусанд явахдаа англи хэлний үг цээжлэх, харилцагч байгуулага руу емэйл илгээх, өдрийн хоол идэж суухдаа хурлын материалыг унших гэх мэт. Тайван байх цагтаа ажлаа амжуул. Ажлын цагтай тайван байх цагийг гарга гэсэн үг юм.
2. Өөрийн нэг өдрийн үйлдлийг тэмдэглэж бичих нь тайвны хүчийг бий болгох нөлөөтэй гэнэ.
Тухайлбал хэт их ажилдаа улайрч хийдэг ч өөрөө анзаарахгүйгээр цагийг дэмий өнгөрөөчихсөн байх.
Гэдгээ тэмдэглэж бичсэнээр юунд цагийг дэмий өнгөрөөж байгаагаа мэдэх боломжтой болно.
Ажилдаа ирж , очих хугацаа хий дэмий өнгөрөөж байгаа гэдгээ анзаарсан бол цаашид автобусанд явахдаа ажлынхаа талаар бодож, шинэ төлөвлөгөөний санаа зэргийг эргэцүүлсэнээр ажлын ажлаа амархан дуусгаж чаддаг. Өдрийн хийх ажлаа богино хугацаанд гүйцэтгэчихвэл одоо та амарсан ч болно шүү дээ.