Хатан хаан Элизабэт олон үнэт эдлэлтэй. Тэдгээр нь тунчиг чамин харагддаг төдийгүй их үнэтэй. Заримыг нь алдартай хүмүүс өгч, заримыг нь түүнд тусгайлан зориулж хийн, хатан өөрөө жижиг биетэй учраас заримыг нь жижигсэж ч хүртэл байсан аж. Ингээд өөрийнх нь зүүх дуртай зүүлтнүүдээс сонирхоё.
1. “The George VI Sapphire” нэртэй энэ хүзүүний зүүлтэндээ хатан хаан их дуртай. Анх энэ зүүлтийг 18-н биндэрьяа чулуугаар хийсэн. Гэхдээ хатан биенд нь арай том харагдаж байна гэж үзсэн тул зарим хэсгийг нь хасуулж дээрх зурганд харагдаж байгаагаар болгуулжээ. Уг зургийг 1980 онд Алжерт хүндэтгэлийн зоог барих үеэр дарсан аж.
2. Энэхүү хүзүүний зүүлт өмнөх зурган дээр байгаа зүүлт бөгөөд хатан үүнийг цэнхэр даашинз, ээмэг, бугуйвч, бөгжтэй хослуулжээ. Хатан өөрийн гарны хэлбэрт дургүй ч энэ удаад ач холбогдол өгсөн харагдаж байна. Уг хүзүүний зүүлтэндээ ихэд дуртай учраас хосолсон үнэт эдлэлүүдийг зүүж. Аав нь бэлэглэж байсан болохоор арга ч үгүй байх.
3. Энэхүү бадмаараг болон очир эрдэнийн хүзүүний зүүлтийг хатны эцэг эх нь хуримынх нь бэлэг болгон өгч байсан бөгөөд алт мөнгөн орцтой. Хатан хаан энэ зүүлтэндээ хайртай, залуу байхдаа их зүүдэг байж.
4. Энэ хүзүүний зүүлтийг хатан хаанд 1953 онд Бразилын хаан өгч байсан ба аквамарин гэх чулуугаар хийсэн аж. Чулууг цагаан алт болон очиронд суулгаж. Хүзүүний зүүлтийг түүнд хос ээмэгтэй нь өгсөн. Уг чулуутай хослох үнэт эдлэлийг олоход хэцүү ажээ. Гэвч Бразилын ерөнхийлөгч нилээд хайлт хийсний эцэс хослох бугуйвч, энгэрийн тэмдэгтэй олж дараад нь 1958 онд өгч байжээ.
5. Гялтаганаж харагдах энэхүү хүзүүний зүүлтийг түүний аав 1950 онд бэлэглэсэн байна. Үүнийг 105 очир эрдэнээр хийж. Энэ зургийг 1983 онд Америкын ерөнхийлөгч Роналд Рэгантай хамт концерт үзэх үеэр нь авчээ.
6. Уг зүүлтийг хатны эмэг эх 1818 онд хонжворт сугалаанд хожин авчээ. Есөн маргад эрдэнэ, 8 каратын очир эрдэнэ зүүлтний очир нь Куллинан гэх хамгийн томд тооцогддог чулуу аж.
7. Хатан сувданд ихэд дуртай. Тэрээр сувд энгийн даруу хэрнээ олон хувцастай нь сайхан зохицдог хэмээдэг. Хуримынхаа ойгоор зүүх дуртай.