Шинэ ерөнхий сайд У.Хүрэлсүх засгийн газраа байгуулах асуудалд хэлсэндээ хүрэхийг зорьж байгаа ч багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаачлан М.Энхболд өөрийн фракциас 6 сайдыг шинээр байгуулах засагт оруулна хэмээн хатуу байр суурьтай байгаа нь үнэний ортой боллоо. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гишүүдийг ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхахгүйгээр зөв үзэл бодол, байр суурьтай гишүүдийг дэмжиж ажиллахаас таталзахгүй байгаагаа илэрхийлжээ.
Гэвч ашиг сонирхолын зөрчилтэй гишүүдээс сайд болгохоор зүтгүүлж байгаа М.Энхболдын шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээж авахаас татгалзсаар байгаа бололтой. М.Энхболдын хувьд өөрийн фракцийн гишүүдээс сайд болгохоор “улайран” зүтгүүлж байгаа нь зөвхөн У.Хүрэлсүхийн дэмжлэгийг авахгүй байгаа төдий биш иргэд олон нийтийн дургүйцлийг ч гэсэн төрүүлээд байгаа юм. Цэрэгт явж үзээгүй Н.Цэрэнбат гишүүнийг Батлан хамгаалахын сайдаар, байгаль орчны талаарх ямарч мэдлэг туршлагагүй О.Содбилэг гишүүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилуулахаар зүтгүүлж байгаад хэн дуртай байх вэ?
У.Хүрэлсүхийн тухайд нэг талаас намын эв нэгдэл, засаг төрийн тогтвортой байдлыг хангахын тулд УИХ дах намын нөхөдтэйгээ ойлголцон ажиллах ёстой болж байгаа ч хэдий ч нөгөө талаас ашиг сонирхолын зөрчилтэй УИХ-ын гишүүнийг сайд болгохын эсрэг байр суурьтай байгаатай холбоотойгоор ийнхүү шинэ засгийн газрын сайд нарын нэр эцэслэн зарлагдахгүй байна дүгнэж болохоор байна.
Ц.Мөнх