Миранда Керр
Виктория Секретийн супер модель Миранда Керр, Snap chat компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан Эван Спигейльтэй өнгөрсөн долдугаар сард хуримаа хийсэн билээ.
Миранда Керр хуримын өдрөө Dior брендийн тусгайлан оёсон тансаг цагаан даашинз өмссөн юм.
Синди Кроуфорд
1990- ээд оны хамгийн алдартай супер моделиудын нэг бол Синди Кроуфорд билээ. 1995 онд Синди Кроуфорд дэлхийн хамгийн өндөр орлоготой супер модель болсон. Тэрбээр XX зууны хамгийн тачаангуй 100 алдартны чансааны тавдугаар байранд эрэмбэлэгджээ.
Синди Кроуфорд нь 1991 онд 16 насаар ах жүжигчин Ричардтай Энэтхэг улсад нэгэн загварын шоун дээр танилцаж удалгүй гэрлэжээ. Гэвч тэдний хамтын амьдрал дөрөвхөн жил үргэлжлээд л дуусгавар болсон юм.
Синди хоёр дахь удаагаа гэрлэхдээ өөрийнхөө гаргасан алдаагаа мэдсэн гэдэг . Түүний хоёр дахь нөхөр нь сүлжээ рестораны эзэн Рэнди Гербер билээ. Синди Кроуфорд, Рэнди Гербер нар гэрлэж хоёр хүүхэдтэй болсон юм.
Крисси Тейген
Шилдэг загвар өмсөгч, хөтлөгч Крисси Тейген Түүний “Инстаграм” болон “Твиттер” хуудсыг 20 сая хүн дагадаг ажээ. Крисси Тейген сошиал ертөнцөд залуу ээжүүдэд зөвлөгөө өгөхөөс гадна өөрийн хувийн зураг, Оскарын шагнал гардуулах ёслол зэрэг олон төрлийн мэдээллийг найзуудтайгаа хуваалцдаг юм байна.АНУ-н ерөнхийлөгч асан Барак Обама Крисси Тейгений хүүхдэд нэр хайрлаж байсан удаатай.
Кейт Мосс
Загвар өмсөгч Кейт Мосс дуулиан шуугиан тарих дуртай моделиудын нэг билээ. Тэрбээр томоохон брендүүдийн нүүр царай болж байсан. Кейт Мосс зар сурталчилгаанд тоглохдоо голдуу нүцгэн байдалтайгаар зургаа авахуулдаг байна.
Поппи Делевингн
Кристи Терлингтон
Г.Нараа