Жэннифер Лопез Манхэтан дахь хаусаа 27 сая ам.доллараар зарна

ЖэЛо 2014 онд 22 сая ам.доллараар Нью-Йоркын Манхэтан дахь уг хаусаа авчээ. Удахгүй найз залуу Э-Родтой хамт илүү том байшинд амьдрахаар болсон тул хуучин хаусаа зарж байгаа талаар “New York Post” мэдээлжээ. 27 сая ам.доллараар зарахаар дуучин, жүжигчин бүсгүй шийдсэн ба “Madison Square Garden” руу харсан цонхнуудтай аж. Энэхүү хаус дөрвөн унтлагын, зургаан угаалгын, хоёр 00-ын өрөөтай, хоёр том саравчтай. Хувийн лифтээр тавдугаар давхарт гарахад том танхим угтаж, цаана нь унтлагын өрөө байрлах ба уг өрөөны гадна нэг саравчтай. Тэндээс паркыг харж болно. Гал тогоо нь Манхэтаны уламжлалт загварынх бус хамгийн орчин үеийн шийдэлтэй. Өрөөнүүдийн шал царс модон агаад угаалгын өрөөний эд зүйлсийг гантиг чулуугаар хийжээ. Зургаадугаар давхарт ЖеЛо ажлаа хийдэг медиа, дуу бичлэгийн өрөөтэй бөгөөд мөн угаалгын хоёр өрөө бий. Алдартан хаусаа үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Modlin Group”-т бүртгүүлжээ.

Б.Халиун

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …