Ханиадыг нам дарах шөлний жорууд
Порц:2 хүний
200-250 грамм хонины мах
лууван-нэг ширхэг
төмс-нэг ширхэг
сонгино-нэг ширхэг
сармис-гурван хумс
өндөг-гурван ширхэг
ногоон сонгино-бага зэрэг
давс
Хүссэн бүх ногоо болон амтлагчуудаа хийж болно.
ус-500 орчим грамм (харж байгаад тааруулна)
гурил-1-1.5 аяга
ХИЙХ АРГА:
1. Махаа хэрчиж, гурван аягандаа тэнцүү хуваан хийнэ.
2. Төмс, луувангаа үрэгчээр үрж, мөн гурав хувааж хийнэ.
3. Сонгино, сармисаа жижиг жижиг хэрчин, мөн гурав хувааж аягандаа хийнэ.
4. Бусад хүссэн ногоогоо мөн жижиг хэрчин хийнэ.
5. Ингээд давсаа хийж мах ногоотойгоо холино.
6. Усаа тааруулж хийнэ. Хэтэрхий дүүргэж болохгүй.
7. Үүн дээрээ өндгөө нэмнэ.
8. Гурилаа зуурч аягаа бүтээхүйц хэмжээтэй элдэнэ. Гурил нь бага зэрэг зузаан байсан ч болно.
9. Ингээд аягатай шанзан дээрээ гурилаа бүтээж, амсруудыг нь сайтар аягандаа наалдуулж өгнө.
10. Ингээд жигнүүр дээрээ тавиад 25-30 минут жигнэнэ.
Тахианы тунгалаг шөл- 400 гр
Улаан лоолийн соус- 250 гр
Ус- 1 аяга
Төмс- 2 ширхэг
Лууван- 2 ширхэг
Шош- 1 аяга
Цоохор майлз- 2 багц
Амтат чинжүү- 1 ширхэг
Сонгино- 1 ширхэг
Давс, перец- амталгаагаар
Халуун ногоотой шөл амтлагч- 1 халбага
Бүтэн тахиа- 1 ширхэг
Лууван- 200 гр
Сонгино- 2 ширхэг
Үхрийн бульон- 2 ширхэг
Гоймон- 1 уут
Тахианы тунгалаг шөл- 600 гр
Лаврын навч- 2 ширхэг
Хатаасан яншуй- 1 чимх
Хатаасан орегано- 1 чимх
Давс, хар перец- амталгаагаар
Хатаасан базилик- 1 чимх
Хийх арга:
Тахианы махаа томхон тогоонд хийж, давстай усанд чанана. Ойролцоогоор 30-40 минут чанасны дараа махаа гаргаж, жижиглэн хэрчээрэй. Энэ хооронд ногоонуудаа хэрчиж, бэлтгэх бөгөөд тогоондоо махны хамт хийж, тахианы тунгалаг шөлөнд чанана. Хоолоо буцламагч гоймонгоо хийх төдийгүй амтлагчидаа бүгдийг хийж, сайхан амт оруулаарай. Тус орц нь 6-7 хүнд зориулагдсан байна.
Cook Mongolia page