Асашорюү Д.Дагвадорж 1980 оны 9-р сарын 27-нд төржээ. Тэрээр сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашорюү нь сүмогийн түүхэн дэхь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон.
2004 оноос 2007 он хүртэл Асашорюү нь сүмогийн цорын ганц ёкозүна байсан бөгөөд тэрхүү цолын бөхөд тавигдах шаардлагыг хангадаггүй хэмээн мэдээллийн хэрэгсэл, Японы сүмо бөхийн холбоогоор олон удаа шүүмжлэгдсэн бөгөөд 2010 оны 1-р сарын тэмцээний үеэр нэг хүнд гар хүрсэн гэж хэвлэлээр шуугьсан явдал эцэстээ түүнийг зодог тайлахад хүргэсэн юм.
Ингээд түүнийг “Дэлхийн хүн” гэдгийг батлах зургуудыг сонирхуулъя
Г.Нараа