Леонардо ДиКаприо: Харви Вайнштейнийг зөвтгөх шалтгаан байж болохгүй

 

Холливудын алдартай  найруулагч Харви Вайнштейний хүчирхийлэл, бэлгийн дарамтыг тойрсон асуудал ил болсоор байна. Тухайлбал 1990-2015 онуудад нийт 13 эмэгтэйд бэлгийн дарамт учруулж байсан, бэлгийн дарамтад оруулсан гэх үндэслэлээр шалгаж байна. Бэлгийн дарамтад өртсөн  эдгээр эмэгтэйн тоонд жүжигчин Анжелина ЖолиГвинет Пэлтроу, Кара Дэлэвинь нар багтжээ.

Харви Вайнштейний энэхүү үйлдлийн талаар Холливудын нэрт  жүжигчин Леонардо ДиКаприо  Мягмар гаригт өөрийн цахим хуудсандаа “Хэн болоод, ямар ч ажил мэргэжилтэй байлаа гээд бэлгийн дарамт хэн нэгэнд үзүүлсэн л бол тэр хүнийг зөвтгөх шалтгаан  байж болохгүй” гэж бичжээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …