Улс төрчид эрх мэдэл, албан тушаалын төлөө улайран тэмцэж байхад түүний цаана улс орны амьдрал хүндхэн байна. Өвөлжилт, явуурал, гэмт хэрэг, осол аваарын асуудалд анхаарлаа хандуулж, эдгээр асуудлыг цогцоор нь шийдэх шаардлага улам бүр тулгарсаар, та биднээс хариулт нэхсээр. Гэхдээ зарим асуудал хувь хүний ухамсараас ихээхэн хамааралтай гэдгийг бид бас ойлгох хэрэгтэй. Тухайлбал, авто ослын гэмт хэрэг бол замын хөдөлгөөнд оролцогч жолооч, зөрчдийн ухамсраас үүдэлтэй.
Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд айдсын тухай зохион бичлэгээр ингэж бичсэн байна. Тэд замын хөдөлгөөний ослоос болж олон хүний амь нас эрсдэж байгаа тухай, жолооч нар анхаарал болгоомжтой машинаа жолоодох тухай, явган зорчигч гарцаар гарах тухай бяцхан гартаа барьсан үзгээрээ томчууд бид тэр бүр харж анзаардаггүй зүйлийг сэтгэлд буутал бичжээ.
Шийдвэр гаргах түвшний хүмүүс, эцэг эхчүүд, жолооч нар, явган зорчигчид та бүхэн үүнийг уншаад нэгийг бодно бизээ.