“Twilight”-ын од Робэрт Паттинсон FKA Twigs -ээс салж байгаа юу

31 настай жүжигчин Робэрт Паттинсон нутаг нэгт Английн дуучин, дуу зохиогч 29 настай FKA Twigs нар салж байгаа гэх мэдээллийн хэрэгслүүдээр шуугих болсон. Тэд 2014 оны есдүгээр сараас эхлэн болзож эхэлсэн байдаг. Өнгөрөгч долдугаар сард Робэрт “Бид сүй тавьсан “маяг”-тай байгаа” хэмээн Робэрт Стэрний ярилцлагад хэлсэн. Тэд өмнө нь бие биедээ их хайртай хэмээж байсан ч Робэрт найзууддаа бид салахаар болж байгаа хэлсэн аж.

Энэ оны тавдугаар сараас хойш тэдний хамтдаа байгаа зураг нэг ч гараагүй бөгөөд өнгөрсөн сард FКA Twigs (Талиа Дэбрэтт Барнэтт) Лондонд болсон Кристопэр Кэннийн загварын шоунд оролцохоор ирэхдээ сүйн бөгжөө зүүгээгүй байсан нь олны анхаарлыг ихэд татжээ.

 

Б.Халиун


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …