Closeup, Loving Couple

Үзэсгэлэнтэй байхаас өөр эрчүүдийн татагддаг эмэгтэй хүний зарим шинж

1. Адал явдал эрэлхийлэгч зан чанар

Эрчүүд амьдралын идэвхтэй, адал явдалд дуртай, эрч хүчтэй эмэгтэйчүүдэд татагддаг байна. Шинэ зүйлийг туршиж үзэхэд хэзээд бэлэн бөгөөд эрсдэлд орж үзэхээс ч буцахгүй зан чанартай зоримог хатагтай нар тэдний сэтгэлийг татдаг. Урсгал голд завь чадварлаг сэлүүрдэх бүсгүй буйдан дээрээ өдөржин суун юм оёх бүсгүйгээс илүү цоглог харагдах нь мэдээж шүү дээ.

2. Өөрийн гэсэн үзэл бодолтой

Гэхдээ хэт зөрүүд бол мэдээж сэтгэл татахгүй. Харин өөр өөрийн байр суурийг илэрхийлж хамтдаа нэг шийдвэрт хүрдэг байхад харилцаа батжина.

3. Итгэл төгс байдал

Өөртөө итгэлтэй, өөрийн гэх зүйлсэд хайртай эмэгтэйг эрчүүд халуухан гэж үздэг. Хичнээн үзэсгэлэнтэй хийгээд сайхан бие галбиртай байлаа гээд өөрийг нь магтахад хүлээж авахгүй, өөрийн зарим нэг зүйлээ голж байгаагаа илэрхийлвэл мэдээж тэдэнд таатай санагдахгүй л болов уу.

4. Итгэл

Цаг үргэлж хаана байгааг нь утсаар асууж, байнгын хяналтандаа байлгах гэвэл эрчүүдэд бүсгүй нь өөрт нь итгэдэггүй гэсэн мэдрэмж төрөх нь лавтай. Хардалтаар дамжиж аз жаргал ирэхгүй шүү дээ. Тиймдээ ч тэд өөрт нь итгэдэг бүсгүйд илүү татагддаг.

5. Хошин шогийн мэдрэмж

Хичнээн ихэмсэг хатагтай байлаа гээд өөрийн эрээ инээлгэж чадахгүй бол харилцаа нэг л хөндий байх нь дамжиггүй. Хамтдаа баяр хөөр хуваалцдаг хосын амьдралын зарим стресс ч багасах бөгөөд харилцаа нь илүү бат бөх байдаг.

6. Хайртынхаа алдаа, дутагдлыг хүлээн зөвшөөрөх

Харилцаанд чухал нэг зүйл бол хэн ч төгс биш байдгийг дахин санаж хайртынхаа алдаа, дутагдлыг нь ойлгож, уучлах явдал. Өөрийг нь шүүмжлэх юмуу өөрчлөхийг оролдвол хэн л таатай байхав.

7. “Drama” хатан хаан байхаас зайлсхых

Амьдралын өдрүүд гэрэлтэй болон бүүдгэрээр үргэлжилдэг. Тиймдээ ч жаахан зүйл болоход түүнийг дэвэргэж, асуудал болгон зөрчил хэрүүлд хүргэхгүй байх нь сайн.

8. Халуун дулаан, эелдэг зан чанар

Халуун дулаан, эелдэг байх нь халуухан байхаас өөр ойлголт. Эмэгтэй хүн ийм хандлагатай байхад зөвхөн хос нь болоод зогсохгүй найз нөхөд, хамаатан садан нь ч дуртай байдаг.

9. Бүтээлч байдал

Чөлөөт сэтгэлгээтэй, бүтээлч байхыг эрмэлзээрэй. Ямар нэг баяраар бэлэг худалдан авч өгдөг байсан бол нэг удаа өөрийн гараар урласан зүйлээ бэлэглээд үзээрэй. Түүний хувьд маш гэнэтийн байх нь дамжиггүй.

10. Шийдвэр гаргах чадвартай байх

Та хоёр хамтдаа шийдэх олон зүйл гарч ирнэ. Тэр бүрт уужуу тайван ухаанаар хамгийн зөв сонголтыг хийх чадвартай байхад залуу тань хичнээн баярлах бол. Яг юу хүсч байгаагаа залуудаа илэрхийлэн, өмнө нь сонголт хийж чаддагүй байсан бол одоо өөрийн саналдаа шийдэмгий байж хамтдаа нэг шийдэлд хүрэх тал дээр илүү анхаарвал харилцаа илүү сайжрах болно.

 

Б.Халиун


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …