Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн аймшигт хэрэг гарчээ

Таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлэн шүүх эмнэлэгийн хүлээн авах байран дээр хүнд байдалтай ирсэн талаар фэйсбүүкийн хэрэглэгч Zolboot Batbold сошиал сүлжээнд мэдээлсэн нь шуугиан тарьж, иргэд олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлээд байна. Тус мэдээллийн дагуу “Лантуун Дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан охиныг хамгаалалтад авсан талаар ийнхүү бичжээ.

Тодруулбал 

Доодохоо захирч чадахгүй яргачид хэрээс хэтэрлээ !!! 5 настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн талаар мэдээллийг хараад анх пост хийсэн залуутай нь хамт хотоос зайдуу байрлах тус охины байрлаж буй газарт очлоо. Очиход 108 хүүхэд хамгааллын багийнхан, цагдаагийн ажилтан, хүмүүс ирчихсэн байв. Тэнд угаасаа эцэг эхийнх нь аль нь ч байгаагүй харин архи үнэртүүлсэн хоёр хүн охиныг өөр дээрээ байлгаж байсан тул 108-н багийнхан хамгаалах байр луугаа охиныг аваад явлаа. Эмчилгээ, өмгөөлөл болон бүх асуудлыг хариуцаад явна гэв. ТОМ ДЭВШИЛ гэж харж байна БАЯРЛАЛАА ! Бид зөвхөн ойрын хугацаанд болоод өнгөрсөн 13 настай охины амийг хөнөөсөн хэрэг, 5 настай охиныг хүчиндсэн хэргүүдийг харлаа, үзлээ, ханалаа ! Одоо ганцхан 7 хоног шуураад өнгөрөх биш хүчирхийллийн эсрэг нэлээн том хэмжээний акц явуулъя, илүү хүчтэй тууштай хөдлөе гэсэн саналыг тэдний багийнханд тавив. Нааштай хүлээж авсан. Зарим нэг сэтгүүлчид бас сенсаац хөөхгүй яг нөлөөллийн зорилготой, төлөвлөгөөтэй хамтрая гэж хэлж байна лээ.

Анх мэдээлэл түгээсэн залуутай нэлээд ярилцлаа. Өчигдөр шөнө шүүх эмнэлгийн хүлээлгийн өрөөнд анх энэ хэргийн талаар сонссон байна. Шүүх эмнэлэг 5 НАСТАЙ ОХИН ХҮЧИНДҮҮЛЧИХЛЭЭ ГЭЭД ИРЖ БАЙХАД хураамжийн 10.000 төгрөгийг төлөхгүй бол үзлэг хийх боломжгүй гэж буцаахыг залуу нүдээрээ харжээ. Тэгээд тэр залуу би наад 10,000 төгрөгийг нь төлчихье өө, үзээд өгчих хэмээн үзлэгийг хийлгэсэн байна. Ингээд гэртээ ирээд бухимдсан сэтгэл, харсан үзсэнээ нүүр номондоо нийтэлсэн нь тэр ажээ. 10,000 төгрөг өгөөд хаячхаагүй бодитой хандаж араас нь санаа зовж хөөцөлдсөн тэр залуу бол 1000SHARE-с илүү юм.

Ээжүүд ээ, сайхан сэтгэлт хүмүүс ээ, ямар ч байсан төр засаг 108 хүүхэд хамгааллын төв бодитой хөдөлж хүүхдийг найдвартай хамгаалалтад авч, хэрэг хийсэн этгээдийг баривчилсан байна. Хүүхэд хөөрхий байн байн догонцоод тун хэцүү өрөвдөлтэй харагдаж байсан. Ямар олиг байв гэж дээ ! Цаашдаа бид хамтдаа үүний эсрэг юу хийж чадах вэ !
Дахиад ийм хэрэг гарна ! Ёрлож байгаа юм биш шүү, ийм зүйл хийхэд бэлэн маш олон яргачид энхрий бяцхан үрсийг маань гишгэлэх гээд шүлсээ савируулан халамцуу нүдээр ажиж суугаа. Бид зүгээр л суугаад байх уу? Бид Солонгосын оюутнууд шиг 6 сар биш юм аа гэхэд ядаж нэг бүтэн сар нэг асуудлаа бариад тууштай жагсаж чадах уу ? хэмээн  бичсэн байна.

Эх сурвалж: Ч.Ганжавхлан

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …