АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нийт гурван удаа гэрлэсэн бөгөөд албан ёсны таван хүүхэд,8 ач зээтэй болсон.
Анхны эхнэр Чехийн загвар өмсөгч Ивана Зейницковатай 1977 оны 4 сарын 7 нд Манхаттаны Марбл Коллегатэ сүмд гэрлэжээ. Түүнээс 1977 онд Бага Доналд, 1981 онд Иванка, 1984 онд Эрик нар төрсөн. 1988 онд Ивана АНУ-ын иргэн болсон. 1990 онд салсан.
1993 оны 12 сарын 20-нд Марла Энн Маплес гэх жүжигчинтэй гэрлэж, тэдний дундаас Тиффани төрсөн. 1999 онд салсан.
1997 оноос Словенийн загвар өмсөгч Меланиа Кнаусстай холбоотой болсон. 2004 оны 4 сард сүй тавьж, 2005 оны 1 сарын 22 нд гэрлэжээ. Тэдний дундаас 2006 оны 3 сарын 20-нд Баррон гэх хүү мэндэлсэн аж.