Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 14-ны өдөр олон нийтийн сүлжээгээр гарсан. Эл аймшигт хэргийн дараа олны танил хүмүүс тэмцэхээ илэрхийлж цахим сүлжээнд дуу хоолойгоо нэгтгэж байна. Жүжигчин Долгор, дуучин Нара, жүжигчин Б.Цэцэг тэргүүтэй хүчирхийллийн эсрэг тэмцэхээ мэдэгдэж ширүүхэн үгс нийтлэх боллоо. Тэгвэл жүжигчин Б.Цэцэг энэ асуудлаар хүчтэй байр сууриа илэрхийлж хүчирхийллийн эсрэг цахим давлагааг эхлүүлээ.
Тэрбээр “Улаан махны хэргээ шийдэх хууль засаглал гэж байхгүй бол Чулуугаа бариад гарий шүү тэр талбайруу чинь!!!! Утаа гээд улс төрийн шоу болгоод өнгөрсөн…энэ удаад ээж аавууд хэн нэгэн НАМ, УЛС ТӨРИЙН эрх мэдэлтнгийн захиалгаар бус өөрсдийн зүрх сэтгэлээрээ дуу хоолойгоо нэгтгэж хүргэх ёстой!!!! зүрхэндээ нүхтэй, цээжиндээ бодолтой хүмүүс хэд байна харья” хэмээн бичиж гурван мянга гаруй хүний хандалт авсан байна.