Та аялах гэж байна уу? Тэгвэл зочид буудлын талаар таны мэдэхгүй 10 нууц хэлье

Зочид буудал бол та бидний аяллын салшгүй нэг хэсэг билээ. Тэгвэл зочид буудлуудын аялагчдаас нуухыг хүсдэг 10 нууцаас дэлгэж байна.

Зочид буудлын үйлчилгээ хэзээ ч төгс байдаггүй 

Та мэдээж анхны зочин биш шүү дээ. Тиймээс өрөөндөө ороод цэвэрхэн байгаа эсэхийг заавал шалгах хэрэгтэй. Бохир байвал хэлж цэвэрлүүлэх боломжтой. Үүнд ямарч төлбөр шаардахгүй.
Өрөө бүр ижил биш 
Зочид буудлын угтагчид манай бүх өрөө ижил гэж тайлбарладаг. Гэвч та өрөө захиалахдаа тодорхой мэдээллүүдийг нэмж асуух эрхтэй. Үүнд давхар, байршил, цонх хаашаа харсан байх гэх мэт өөрт шаардагдах зүйлсээ хэлж захиалга өгөх боломжтой.
 
Тэд танд олон төрлийн хувилбарыг санал болгодог

Зочид буудалд өрөө захиалах олон төрлийн үйлчилгээ бий. Гэхдээ үүнийг дан ганцаараа шийдэж болохгүй. Учир нь үйлчилгээг дагаад төлбөр тооцогддог. Тиймээс та буудлын хүмүүс, эсвэл ойр дотны хүмүүсээсээ тухайн буудлын үйлчилгээ, хоол зэргийн талаар сайн зөвлөгөө авч шийдэх хэрэгтэй. Ингэснээр танд хоол муутай өглөөний цайнд мөнгө төлөх асуудал үүсэхгүй.
 
Ашигтай үед гомдол гарга 
Зочид буудалд тань ядаргаатай хөрш, хоолны асуудал, өрөөний ариун цэвэр гээд асуудал гарвал шууд л  гомдол гарга. Тэд өөрсдийн нэр хүндийг боддог учир танд нэмэлт, хөнгөлөлттэй үйлчилгээ санал болгох нь ойлгомжтой. Цаашлаад тантай илүү анхаарч харьцах болно.
 
Тэдэнд хэзээ ч итгэж болохгүй

Зочид буудлын сейф болон ачаа хадгалах хэсэгт итгэж болохгүй. Зөвхөн ачаа хадгалагч, хүлээн авагч, бие хүмүүстэй тулж харьцах хэрэгтэй. Дараа нь хариуцлага нэхэхэд ч амар юм.
Таны захиалсан өрөөтэй ижил зэрэглэлийн өрөөг өөр хүн хоёр дахин хямд авсан гэвэл итгэх үү?

Өглөө зочид буудлын үнэ хямдхан байдаг. Харин үдээс хойш, эсвэл орой болох үед тэд цөөн үлдсэн өрөөгөө өндөрөөр үнэлж эхэлдэг. Тиймээс хэрэв та аяллаар аль нэг улсад очсон бол зочид буудлынхаа өрөөг өглөө эрт захиалж байгаарай.

 Сайн тохиролцох хэрэгтэй

 Ихэнх жижиг болон хувийн зочид буудлууд өрөөнийхөө үнийг 30 хувиар нэмж хэлдэг. Тиймээс та тохиролцож, ярилцаж чадвал хямд өрөөнд боломжтой. Гэхдээ аяллаар болон томилолтоор яваа хүмүүс хэзээ ч тохиролцдоггүй учраас тэд 130 хувиар бюу өндөр өртөгөөр буудлаа захиалдаг.

Зочид буудлын үнэгүй үйлчилгээг судла

Ихэнхи зочид буудлын савласан ус, утас цэнэглэгч, индүү, үс хатаагч гэх мэт зүйлс үнэгүй байдаг. Хэрвээ байхгүй бол шаардаж авах эрх танд бий. Мөн тэд такси дуудах, кино үзвэр, үйлчилгээ, ресторанд ширээ захиалах, шаардлага гарвал эмч дуудах зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэдэг.

Тэд таны зөвшөөрөлгүйгээр өөр зочид буудал руу шилжүүлж чадна 

Таны захиалсан өрөө тухайн зочид буудалд байхгүй тохиолдолд тэд таны өмнөөс өөр зочид буудалд өрөө захиалж өгөх үүрэгтэй.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …