Ганбууш: “Тусалсан хүмүүсийнхээ нэрийг хэлэхгүй, аягүй бол надтай холбоод биччихнэ”

АМБУУШ_МӨӨМ11 Ганбууш шинэ хөхтэй болоод иржээ. Тайландад хүйс солиулах мэс засал хийлгээд ирсэн ч эрүүл мэндийн байдал тааруу хэвээр байсан Ганбууш бүтэн жил тэсчээ. Гэвч жинхэнэ төгс эмэгтэй хүн болохоор шийдсэн түүнд дахин эмчилгээ хийлгэх шаардлага гарсан тул асуудлыг нэгмөсөн цэгцлэхээр Тайландыг зорьсон гэдэг. Өнгөрсөн сарын 29-нд тус улсад очоод эмчилгээ хийлгэх явцдаа тэрбээр хөх хийлгэх хагалгаанд орж “Нэг сумаар хоёр туулай буудна” гэгчээр их зүйлийг амжуулаад ирж.

Эх орондоо ирээд хэдхэн хонож байгаа Ганбууш хиймэл хөхөө хэвлэлийнхэнд харуулж, өөрт ямар хүмүүс тусалсан болохыг илэн далангүй өгүүлжээ. “Өнгөрсөн жил хийлгэсэн хагалгааны төлбөрийн үлдэгдэл болох 16000 баттаа төлөөд хажуугаар нь хөхөө томруулаад ирлээ. Харин энэ бүхэнд уул уурхайд ажилладаг 20 гаруй залуус сэтгэл зүтгэлээ зориулж 30 мянган.ам доллараар тусалсан. Мөн хэсэг хүмүүс надад хоёр өрөө байр жилээр нь түрээсэлж өгсөн. Тэдний нэр ус, ажилладаг газрыг нь тодорхой зарлаад яахав дээ. Аягүй бол надтай холбоод янз бүрээр ярьж, бичвэл тэр хүмүүс онигоонд орно шүү дээ” гэж ярьсан Ганбууш одоо өнгөрснөө мартаж, шинэ амьдралаа нэр цэвэр эхлүүлнэ гэдгээ дуулгажээ.

Эх сурвалж:www.zone.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …