Бельгийн алдарт жүжигчин Жон Клоуд Камиле Франциос Ван Варенберг буюу бидний нэрлэж заншсан Ван Даммийн төрсөн өдөр тохиож байна.
Тэрбээр Бельгийн нэр хүндийг дэлхийн кино ертөнцөд гаргаж чадсан цөөхөн алдартны нэг бөгөөд ард түмэн нь түүнийг “Ноён Бельги” хэмээн хүндэлдэг аж. Тэрбээр хамгийн анх 1989 онд “Кикбоксчин” нэртэй кинонд тоглосноор Бельгид алдар нь түгжээ.
Улмаар “Шилдэг цэрэг”, “Хэцүү даалгавар”, “Цагийн зөрүү”, “Үхэдлүүдтэй ярилцагч” зэрэг кинонд 1992-1995 оны хооронд дарааллан тогложээ. Түүний дүр төрх, хатуу ширүүн байдал, тулааны урлагийг гарамгай эзэмшсэн зэрэг нь Холливудад хөл тавихад хангалттай байлаа. Бельгид түүний тоглосон дэлгэцийн бүтээлүүд 100 сая ам.доллараас хол давсан ашиг цуглуулсны дараа Ван Дамм төрөлх Брюселийг орхин явжээ. Ингээд Холливудын амьд шүтээний нэг болох урт замын аяллаа эхлүүлсэн байдаг.