Ганц бие хүмүүс хосоо хэрхэн олох вэ?

Өөрт тохирсон хосоо олно гэдэг бурхны бэлэг, шагнал гэлтэй. Гэвч тэр бүр таны хүссэнээр болохгүй нь харамсалтай. Тиймээс ганц бие хүмүүс өөрийн нөгөө талаа олоход нь туслах бяцхан зөвлөгөө хүргэж байна.

1. ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ
Та ямар хүн хайж байна өөрөө бас тийм болохыг хичээ. Үргэлж хөгжиж дэвш. Зүрх сэтгэлээрээ баян бай. Дотоод сэтгэл нь баян, сонирхолтой хүн бусдыг өөртөө татаж чадна.

Өөрийгөө хөгжүүлэх ямар нэг сургалт дамжаанд явж, сул талуудаа засаж, өөрийн давуу тал болон авьяасаа нээ. Гутлаа чирснийг нь чи тоохгүй, гунхсан нэгэн нь чамайг тоохгүй гэдэг хатуу ч гэсэн үнэн хууль ямагт үйлчилдэг байна. Шонхруудын дунд нисэхийг хүсвэл шонхор бол.

2.ХУВИЙН АМЬДРАЛЫНХАА ЗОРИЛГЫГ ЗӨВ ТОДОРХОЙЛ
Тэмдэглэгээ хийж, төлөвлөж чаддаг хүмүүс л амьдралдаа илүү том амжилтанд хүрч чаддаг. Танд яагаад гэр бүл болон хос хэрэгтэй байгаа шалтгаанаа тодорхойлж өөртөө дэлгэрэнгүй хариулт өгөөрэй.
Мөн таны хос ямар байгаасай гэж хүсч байгааг та тодорхолйж бичнэ үү. Зөвхөн гадаад төрх бус дотоод сэтгэл болон хувийн зан чанаруудыг бичээрэй. Магадгүй та хошин шогийн мэдрэмжтэй, сайхан инээмсэглэдэг, спортлог эсвэл ном унших дуртай хүн хайж байж болох юм.
Мөн таны ирээдүйн хос ямар гадаад төрх, бие бялдартай байх, ямар үйл хөдлөл, хүмүүжил, ухаантай байх ёстой талаар тодорхойлж бичээрэй. Мөн түүний бусадтай харьцах харьцаа, амьдралын хэв маяг, сонирхол гэх мэт.
Та өөрөө эдгээр зан чанаруудаа хөгжүүлж чадвал хайсан хүнээ олж авч магадгүй юм.

Тиймээс цаасыг хоёр багана болгон хувааж баруун талд нь таны хүсч буй хүн  ямар зан чанартай байгаасай гэдгийг, хажууд нь  эдгээр зан чанарууд, авьяас чадвар танд байгаа эсэхийг бодолцож нэмэх, хасах тэмдгээр тэмдэглэнэ үү.

Хасах тэмдэг тавьсан хэсгүүд бол таны ирээдүйд өөртөө бий болгох ёстой чанарууд юм.

3.ТАНЫ ГАДААД ТӨРХ МАШ ЧУХАЛ
Хэрвээ та дотоод сэтгэлээрээ үнэхээр баялаг, сонирхолтой хүн ч гэлээ гадаад байдлаараа бохир заваан, эмх замбараагүй, салан задгай, бүдүүлэг, бас таагүй үнэртэй бол тэгээд л дуусаа. Энэ тохиолдолд та бусдыг өөрөөсөө холдуулна л гэсэн үг.

Спорт, фитнесээр хичээллэж, хүчтэй, уян хатан, идэвхтэй байхыг зөвлөж байна. Энэ нь таныг гадаад төрхөөрөө бусдыг татахаас гадна эрч хүчтэй болгох болно. Таны эрч хүч бол таны татах хүч. Хоцрогдмол, сул, унжгар, залхуу, амьдралд идэвхгүй, удаан хойрго байгаад байвал та хэнд ч таалагдахгүй.

Үргэлж цэвэрч нямбай, өөрийн гэсэн имижтэй байх нь чухал.

Өөрийн хэл яриа, үйл хөдлөл, биеийн хэлэмж, нүүрний хувирал дээрээ анхаарах хэрэгтэй. Энэ нь таныг илэрхийлэх, таныг бусдад таатай харагдуулах чухал чанарууд юм.

4. МЭДЭЭЖ ГЭРТЭЭ Л СУУГААД БАЙВАЛ ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ
Хосоо олохын тулд гадуур гар. Аль болох олон хүнтэй газар очиж, хүмүүстэй танилцаж харилцаатай бай. Хэрвээ та өдөржин дөрвөн хананы дунд суугаад байвал хэзээ хүнтэй учрах вэ?

Хосоо олохыг хүсч байвал та юу хүсч байгаагаа мэддэг, өөртөө таалагддаг байх хэрэгтэй. Тиймээс та

  • Сонирхолтой хоббитой бол
  • Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрөө
  • Өөрийн сонирхолтой, тогтвортой ажилтай бол
  • Өөртөө итгэлтэй хүчтэй хүн байхыг хичээ
  • Өдрийн тэмдэглэл хөтөл. Энэ нь таныг зорилгоосоо няцахаас сэргийлж, ирээдүйн зорилгыг тань сануулж байх болно.


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …