УИХ өнөөдөр долоон сайдын томилгоог хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхлэн хуралдана. Өчигдөр чуулганаар үндсэн чиг үүргийн найман сайдыг томилсон. Тэгвэл өнөөдөр үлдсэн долоон сайдын томилгоог УИХ хэлэлцэнэ.

Тодруулбал, Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын, Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын, Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын, Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын, Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын, Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэнэ.

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт …