Ц.Цогзолмаа: Багш нарын үндсэн цалинг нэмбэл төсөвт хүндрэл учирна

Image result for цогзолмаа гишүүн

Өнөөдөр Засгийн газрын 7 сайдыг томилох ёстой УИХ Ц.Цогзолмааг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдад томилох эсэхийг хэлэлцэж эхэллээ. О.Баасанхүү гишүүн сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмаагаас асуулт асуулаа. Тэрбээр “Боловсрол гэдэг чинь уламжлагдсан зүйл. Багш нар цалин нэмэхийг шаардаж байна. Би нэг гарц хэлье хэлэх гэсэн юм. Хувийн сургуульд, өгдөг хувьсах зардал нэг жилд 42 тэрбум төгрөг байдаг. Дээрээс нь багш нарынх нь 30 сарын цалин гээд 10 тэрбум гээд гардаг юм байна. Энийг цалин болгоод болгоод нэмчихмээр байна. Тийм учраас хувьсах зардлыг болчихвол яасан юм, цалин нэмэх асуудлыг юу гэж харж байна вэ” гэв.

Хариуд нь 

Ц.Цогзолмаа гишүүн  “Ерөнхий боловсролын сургууль туршилтын орчин байж болохгүй. Үнэхээр сайн туршлагыг Монгол уламжлалтай хослуулаад цаашид явах шаардлагатай. Дуртай багш дуртай хөтөлбөрөө хэрэгжүүлдэг байж болохгүй.

Багш нарын цалин дээр олон гарц байгаа. Үндсэн цалинг нэмэхэд төсөвт хүндрэл учирна. Тиймээс дэвтэр засалт, дугуйлангын мөнгө зэрэг үндсэн цалингаас гадна орлогыг нэмэх боломжтой. Үндсэн орлогыг сайжруулах нь нэг гарц гэж харж байна. Нөгөөтэйгүүр хувийн сургуулиуд өндөр төлбөртэй учраас нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нэлээн сайн судлах шаардлагатай” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …