Реппер Rokit Bay удахгүй аав болно

Image result for rokit bay найз охин

“Авъяаслаг Монголчууд” шоуны шүүгч Rokit Bay-гийн фэнүүд нь охид, хүүхнүүд төдийгүй, түүнд эрчүүд хүртэл ам сайтай байдаг. Эхнэргүй ганц бие гэгдэж байсан пуужин Баяраа олон бүсгүйчүүдийн сэтгэлийг шархлуулж байсан цаг үе саяхан. Тэрбээр найз бүсгүйгээ олны хэл амнаас хэсэг нууцалж байсан ч тэдний харилцаа удалгүй ил болсон юм. Түүний найз бүсгүйг С.Ану гэх бөгөөд дуучин П.Баярцэнгэлийн хамтаар “Holly Dolly” дууг дуулсан бүсгүй гэдгээр хүмүүс андахгүй мэднэ. Rokit Bay Өнгөрсөн жил “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж, саяхан өөрийн бичиж найруулсан “Онц Дүмд” нэртэй насанд хүрэгчдэд зориулсан анимейшн киногоо толилуулсан билээ.  Хосууд үерхээд удаж буй гэдгийг ойрын эх сурвалжууд баталж байсан. Тэгвэл саяхан нэгэн сошиал хэрэглэгч хосуудын жирэмсний дасгал  хийж буй зургийг нийтэлжээ.

Tugsbayar Altangerel-н зураг.

Image result for rokit bay найз охин

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …