Дэлхийн мисс 2016 тэмцээнд эх орноо амжилттай төлөөлөн оролцож шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан загвар өмсөгч А.Баярцэцэг Холливудын нэгэн агентлагийн жүжигчин болжээ. Тэрээр 2016 онд “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглож, “Walt disney”-ийн “Мулан” киноны шалгаруулалтад оролцсон туршлагатай жүжигчин. Тэрбээр Стивен Сигалын урилгаар “Attrition” хэмээх тулаантай кинонд дүр бүтээсэн талаар бид өмнө мэдээлсэн. Уг кино ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх аж.
Энэ удаад Стивен Сигал хоёр дахь кинондоо тоглуулах санал тавихдаа “Тайландад болсон киноны шалгаруулалтад оролцож, өөрийгөө сорьж үзээрэй” хэмээжээ. Тэгсний дараар А.Баярцэцэг “Эхний шалгаруулалтад оролцохын тулд кино зохиолоо уншиж танилцаад, өөрийнхөө дүрийг тоглож үзүүлээд, видеогоор явуулсан. Дараа нь кино найруулагчтайгаа очиж уулзан, ур чадварын шалгаруулалтад орсон. “Attrition” кино 2018 оны гуравдугаар сард нээлтээ хийнэ” гэв.