БХБ-н сайд Х.Баделхан Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанааг хүлээн авч уулзлаа

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн билээ.

УИХ-ын гишүүн Х.Баделханыг 87.5% -ийн саналаар Барилга, хот байгуулалтын сайдаар томилсон.
Өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авсан БХБ-ын шинэ сайд Х.Баделхан Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанааг хүлээн авч уулзаж, хөгжлийн төвийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авлаа.

Тэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт баригдаж буй барилга байгууламжийн талаар тодруулан асууж, олон жил дамнан гацаанд орсон, бүтээн байгуулалтын ажил зогссон объектуудын асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгоод ойрын хугацаанд Барилгын хөгжлийн төвийн ажилтай биечлэн танилцана гэв. Мөн шинэ засгийн газар байгуулагдаад эхний 100 хоногт ажлаа дүгнүүлдэг уламжлалтай. Энэ 100 хоног бол шинэ засгийн газрыг илэрхийлэх чухал үе. 
Энэ хугацаанд салбарын ажил үйлчилгээ, төрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай зохицуулалтыг хийж, цаашид салбарын яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллаж, өмнөх сайдын хийж хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн, салбарын өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх тодорхой үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэлээ.
Тус уулзалтад БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БХБЯ-ны ТЗУ-ын газрын дарга У.Отгонбаяр, Барилгын хөгжлийн төвийн ХШХ-ийн албаны дарга Д.Алтангэрэл нар байлцаж санал солилцлоо.
Н.Болор

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …