Ц.Даваасүрэн:Мэргэжлийн байхын төлөө хариуцлагатай ажиллана

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайд асан П.Ганхүүгээс тамгаа хүлээн авлаа. П.Ганхүү Дулаанхан уулын өврөөс гурав дахь сайд Монгол Улсын гал голомтыг сахихаар томилогдож байна, энэ хүндтэй үүргийг нэр төртөй биелүүлэхийг ерөөгөөд ажлын амжилт хүслээ.

Эрчим хүчний сайд  Ц.Даваасүрэн хэлэхдээ 28 жилийн дараа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газраа ирж байна. Дуудлага байх, хувь заяа байх. Мэргэжлийн байхын төлөө хариуцлагатай ажиллана. Өмнөх Засгийн газрын гишүүдээс хамгийн сайн ажиллассан сайдаар П.Ганхүү сайд, яамны хамт олон нэрлэгдэж байсан. Тиймээс Монгол Улсын гал голомтыг сахиж байгаа баг хамт олныхоо мэргэжлийн ур чадварт итгэж байна. Ард түмнийхээ хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллана гэдгээ илэрхийллээ.  Тамга хүлээлцэхэд ЗГХЭГ-ын газар, хэлтсийн дарга нар байлцлаа.

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …