Д.Сарангэрэл: Эмч, эмнэлгийн ажилтнуудыг хоёр ээлжээр ажиллуулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн  Засгийн газар бүрдэж, Төрийн ордонд Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаан болж байна Энэ  үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл   цаашид эрүүл мэндийн салбарт хийгдэх ажлуудаа танилцууллаа. Тэрбээр “Цаг агаарын хүйтрэлтэй холбогдуулан ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Дэгдэлтийн үеэр 840 ор бэлэн байлгахаар ажиллаж байна. Мөн дархлаажуулалтын ажил чухал байна. 220 мянган хүн тун вакцин авахаар төлөвлөсөн. АНУ-аас тусламжаар авах 50 мянган хүн тун вакцин ирсэн. Ханиад томуу дэгдсэн үед хүний нөөцийн асуудал чухал. Бэлтгэл ажил хангагдсан. Энэ жилийн хувьд эмч, эмнэлгийн ажилтнуудыг хоёр ээлжээр ажиллуулна

 2,200 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Хүн ам ихтэй дүүргүүдэд ханиад дэгдэлтийн үед коридорт 1-2 хоног орон дээр хэвтүүлж магадгүй байна.

Хөдөө орон нутгийн хэд хэдэн эрүүл мэндийн төвүүд өртэй байна. Өрийн асуудлыг шийдэх хөрөнгө мөнгө төсвийн тодотголд суусан. Ингэснээр эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахууны хангамж бүрдэнэ. Нийт 54 эмнэлгийн байгууллагуудад засвар үйлчилгээ хийгдэж 84 хувьтай явж байна. Зарим аймагт дутагдалтай байгаа түргэн тусламжийн машиныг авах хөрөнгө мөнгө төсвийн тодотголд суусан.Өвөлжилтийн бэлтгэлд 8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …