Хятадын Коммунист Намын XIX их хурал 18-ны өдөр Бээжин хотод нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин ажлын тайлан хийж, өнгөрсөн таван жилийн алдаа оноог дүгнэж, ирэх таван жилийн ажлын төлөвлөлтийг зохицуулжээ. Тус тайланд дурдагдсан шинэ санаа, шинэ дүгнэлт, шинэ санаачилга, шинэ арга хэлбэр нь олны анхаарлын төв болжээ.
Түүхийн шинэ байр суурь: Хятадын онцлогтой социализмын байгуулал шинэ цаг үед оржээ
Шинэ цаг үед орсон нь Нам болон Улсын ажил хэргийн хөгжилд олон талаас болон өөрчлөлт шинэчлэлтээс хойш 40 гаруй жилийн хугацаа, XVIII хурлаас хойших хугацаанд гаргасан амжилт бүтээлийн сууринд үндэслэсэн шинжлэх ухааны үндэс баримттай болно.
Энэхүү шинэ цаг үе нь өмнөхөөс залгамжилж, ирээдүйгээ төлөвлөсөн Хятадын онцлогтой социализмын байгууллын ялалт байгуулах цаг үе мөн.
Түүхийн шинэ нөхцөл байдалд өөрийн үүрэг хариуцлагаа бат баримтална. Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтыг биелүүлэх нь Хятадын Коммунист Намын дархан үүрэг бөгөөд Хятадын мөрөөдөл болно.
Онолын шинэ үр дүн: Шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын байгууллын үзэл бодол
Шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын байгууллын үзэл бодол нь XVIII хурлаас хойш дарга Ши Жиньпиний дурдсан засаглалын шинэ санаа, шинэ үзэл бодол, шинэ стратегийн дүгнэлт бөгөөд Нам болон ард түмний туршлага, олон нийтийн оюун ухааны содон бүтээл болно.
Нийгмийн гол зөрчилд түүхэн өөрчлөлт гарчээ: Энэ нь ард түмний өдөр тутамд нэмэгдэж буй сайн сайхан амьдралын шаардлага болон тэнцвэргүй хөгжлийн хоорондын зөрчил болжээ.
Өнөөгийн байдлаар ард түмний сайн сайхан амьдралын хэрэгцээ шаардлага нь бодисын шаардлагаас ардчилал, хуульч, эрх тэгш, төв ёс, аюулгүй байдал, байгаль орчин зэрэг олон салбарын шаардлагатай болжээ.
Хөгжлийн шинэ зорилт: Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахаас эхлээд социализмын байгууллын хүчирхэг улс болон хөгжих
XIX хурлаас XX хурал хүртэлх хугацаа нь “Хоёр 100 жил”-ийн хөгжлийн зорилтын түүхэн цаг үе болно. Тайланд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах нэгдүгээр 100 жилийн зорилтыг биелүүлж, орчин үеийн социализмын байгууллыг бүх талаар бүтээн байгуулах шинэ аяныг эхлүүлж, хоёрдугаар 100 жилийн хөгжлийн зорилт зүг тэмүүлж байна.
Хөгжлийн стратегийн зорилт: Орчин үеийн эдийн засгийн системийг бүтээн байгуулна
Хөгжил нь намаас төр барьж, засаглал явуулах тэргүүн чухал үүрэг болно. Тайланд Хятад улсын эдийн засгийн хөгжил нь өндөр хурдтай хөгжлөөс өндөр чанартай хөгжил руу хөгжих шатанд орж, хөгжлийн арга хэлбэрээ өөрчилж, бүтцээ шилдэг болгож, хөгжлийн эрч хүчээ нэмэгдүүлж буй зангилаа үе шат бөгөөд орчин үеийн эдийн засгийн системийг бүтээн байгуулах нь Хятад улсын хөгжлийн стратегийн зорилт болно гэжээ.
Намын бүтээн байгуулалтын шинэ шаардлага: Намын улс төрийн бүтээн байгуулалтыг тэргүүн чухал үүрэг болгоно
Тайлангийн сүүлийн хэсэгт намаа бүх талаар засахыг баримталж, намын төр засаг барьж засаглал явуулах чадавх болон удирдах түвшинг дээшлүүлнэ хэмээн дурдсан нь намын бүтээн байгуулалтын ерөнхий шаардлага болжээ.
Шинэ цаг үеийн шаардлагад нийцсэн арга хэлбэр: Төсөв төлөвлөгөөний дагуу хичээн ажиллана
Тайланд улс төр, эдийн засаг, соёл, нийгэм зэрэг олон салбарыг хамруулсан олон олон шинэ арга хэлбэрийг дурдсан нь шинэ хөгжлийг түлхүү ахиулж, шинэ зорилтыг биелүүлэхэд чухал хүчин зүйл болжээ.
Ирээдүйн хөгжлийн үед “Таван нэг” хөгжлийн төлөвлөлт болон “Дөрвөн бүрэн” стратегийн бүтцийг хэрэгжүүлж, цаг үеийн хөгжилд зохицуулан шинэ арга замыг хайж, хөгжлийн шинэ төсөв төлөвлөгөөг тогтоож, хичээн ажиллана гэжээ.
Найруулагч: | Б.ХУРЦ |
Эх сурвалж: solongonews.mn