Селена Гомез Coach брендийн нүүр царай болов

Селена Гомес Coach брэндийн зул сарын сурталчилгаанд

Селена Гомез “Coach” брендийн зул сарын сурталчилгаанд тоглолоо. Тухайлбал Нью-Йорк хотноо зураг авалтад оролцож албан ёсны сурталчилгааны моделиор ажилласан байна. Зураг авалтын зохиолын дагуу Селена Plymouth Fury автомашинд сууж, Нью-Йоркийн цасанд дарагдсан Central Park цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар нэгэн үдэшлэг рүү яаран явна. Ингэхдээ дуучин бүсгүй “Coach” брэндийн намар-өвөл 2017 цуглуулгыг амилуулж, торон даашинз, цагаан өнгийн үслэг зах ба төмөрлөг чимэглэлтэй савхин хүрэм гэх зэрэг үндсэн загваруудыг танилцуулах болно.


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …