Мэрайя Кэригийн гэрт хулгай оров

Өнгөрөгч пүрэв гарагийн өглөө 03:00 цагт Мэрайя Кэригийн Лос-Анжелес дахь гэрт нь хулгай орж 50,000 ам.долларын эд зүйл алдагджээ. Энэ талаар оддын талаар болон энтертайнмент мэдээ дамжуулдаг “TMZ”-д мэдээлжээ. Гэрийнх нь арын хашаанаас зөөврийн шат олсон бөгөөд үүнийг ашиглан дээд давхрынх нь цонхоор орсон байж болохыг хуулийн хүчнийхэн хэлсэн. Тэд үнэтэй эрдэнэс, чимэг зүүлт хулгайлаагүй ба 50,000 ам.долларын үнэд хүрэх гар цүнх болон нарны шилийг нь авсан байна. Тухайн үед Мэрайя Кэри Нью-Йоркт байсан бөгөөд гэрт нь хэн ч байгаагүй аж. Гэрт нь хулгай орсоныг тэр өдрийн өглөөний 6,7 цагийн үед мэдсэн ба цагдаа нар хэрэг үйлдэгсдийг хайж байгаа аж.

 

Б.Халиун

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …