Х.Бадамгэрэл: Олон жил айж тойрч явсан хагалгааныхаа ард гарсан

“Miss Mongolia-2009” тэмцээний тэргүүн мисс, “Андра модель” агентлагийн захирал, Монголын дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгчдийн нэг Х.Бадамгэрэл өчигдөрхөн цахим хуудастаа биеийн байдлынхаа талаар бичжээ. Өнгөрсөн сард Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцож эх орныхоо нэрийг сурталчилсан билээ. 

Тэрбээр “Олон жил айж тойрч явсан хагалгааныхаа ард гарсан. Бас амаргүй юм байна хэхэ. Хэд хоног ажлаа хойш тавьж тэнхрэх арга хэмжээг хайртай ээж аав дүүдээ ирж эрхэлж халамжлуулж авлаа. Өөрийн эрхгүй ажил хийх тэнхэлгүй байсийм шүү. Хамтрагчид бас бус хүмүүс минь ойлгож уучилна уу.
Халамж анхаарал тавьсан эргэж ирж сайхан хоолоор халуун сэтгэлийн арга хэмжээ авсан бүх хүмүүстээ баярлалаа. Намайг тийм өрвийснөөр харсан цөөхөн хүмүүсийн нэг болсон шүү. Амьдралд минь байдаг сайхан сэтгэлт та нартаа би нь зөндөө баярладаг шүү.
Хавдар бууж бие тэнхэрч эрч хүчээр цэнэглэгдсэн тул маргаашаас бүтээгээд бүтээгээд явчихна. Зорилгоо бодоод хайртай хүмүүсээ тэврээд тавтай нойрсоорой.
Би чинь бас зурган дээр дандаа л хөөрхөн байх ёстой гэдгийн эсрэг хүн шүү дээ. Энэ зурагны энерги нь гоё болхоор нь өөрийнхөө будаагүй ч аз жаргал дүүрэн инээсэн ээж дүү хүү маань бөөн жаргал мэдрүүлсэн үед авсан болохоор нь хийчхэж байгаа юм шд. Яг энэ мөч дахин давтагдахгүй. Яг одоогоо бас хайрлаж хадгалах хэрэгтэй шүү хүмүүсээ” гэж бичсэн байна.

Badamgerel Khurelbaatar-н зураг.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …