Нүүрний арьсаа эрүүл байлгах 7 алхам

arisОрчин цагт зузаан гоо энгэсгээс аль болох татгалзах болжээ. Тиймээс бүсгүйчүүддээ дараах зөвлөгөөг өгье.

Эхний алхам: Таны арьс хэчнээн үнэтэй, сайн бүтээгдэхүүн худалдаж авсан ч холцруутаж арзайгаад, эсвэл батга шавсан хэвээр байна уу. Энэ зовлонгоос ангижрахын тулд чийгшүүлэгч, тос, өө дарагч зэрэг хэт зузаан оо энгэсэг түрхэхээс татгалз. Таны арьс амьтай учраас хором мөч бүрт тань шиг уужим амьсгалахыг хүсч байгаа гэдгийг мартаж болохгүй.

Арьс бол дотор эрхтэн, эрүүл мэндийн толь. Тиймээс бүсгүй та аль үнэтэй, сайн гэсэн гоо сайхны салоноор үйлчлүүлж, бүтээгдэхүүн авч хэрэглээд үр дүнд хүрэхгүй байгаа бол цус, шээсний шинжилгээ хийлгэж, дотор эрхтэн, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт ороорой. Хүний эд эс бүхэн амьтай, хоорондоо маш нарийн холбоотой учраас сайхан арьстай болохын тулд эрүүл байх нь юу юунаас илүү чухал юм.

Зарим тохиолдолд, буруу хооллолтоос үүдэлтэй элдэв бактерийн хэмжээ нэмэгдсэнээс хүний бие дэх бодисын солилцоо алдагдаж, арьс гунддаг байна. Энэ бүхнийг цаг алдалгүй эмчилснээр бүсгүй таны арьс сэргэнэ. Харин нарийн шинжилгээгээр дотор эрхтний ямар нэг өөрчлөлт илрээгүй бол “Та арьсаа буруу арчилж байна” гэсэн үг.

Хоёр дахь алхам: Таны нүүр холоос харахад сайхан гялалзаж байна уу. Гэвч ойртох тусам хусаад авчихмаар зузаан будагтай бол таны нүүрний будалт улам овортой харагдуулна. Тиймээс бүсгүй та “дахин хэзээ ч ингэж будахгүй” гэж өөртөө амлаарай.

Нэгэнт та хуучин зуршлаасаа бүрэн салах гэж байгаа учраас цоо шинэ арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдаж авахаас эхэл. “Ямар ч бүтээгдэхүүн нэмэр болохгүй шүү дээ” гэж эсэргүүцэхээсээ өмнө юу хэрэгтэйг бичээд аваарай.

Та тослог, хуурай, холимог ямар ч арьстай байсан хэт мэдрэмтгий эмзэг арьсанд тусгайлан зориулсан арьс арчилгааны иж бүрдэл худалдаж авна. Мэдээж, баталгаатай, найдвартай газраас үйлдвэрлэсэн он, сар, хадгалах хугацааг нь сайн харж аваарай. Хэт мэдрэмтгий эмзэг арьсанд зориулсан бүтээгдэхүүн нь үйлчлэл багатай, таны арьсанд ямар ч харшил өгөхгүй гэсэн үг.

Дараагийн худалдаж авах бүтээгдэхүүн бол “Нарнаас хамгаалах тос” Мэдрэмтгий, эмзэг арьсанд зориулсныг авбал мэдээж сайн. Гэхдээ олдохгүй бол өөрийнхөө арьсанд таарахыг нь сонгоорой. 30-50 хувь гэснээс сонгох боломжтой. Өндөр хувьтай байх тусмаа таны арьсыг илүү хамгаална гэсэн үг. Гол нь баталгаатай, чанартайг нь сонгох нь чухал.

Мөн танд будаг шингээх үйлчилгээтэй шүршдэг чийгшүүлэгч хэрэгтэй. Хямдхан бүтээгдэхүүн арьсыг улам муухай болгох учраас мөн адил чанартайг нь сонгоорой.

Гурав дахь алхам: Шинээр худалдаж авсан “Хэт мэдрэмтгий арьсны иж бүрдэл”-ээс сүүн шингэн авч, зориулалтын хөвөнд шингээгээд, нүүрээ шугамын дагуу арчина. Нүдний будаг, оо энгэсгээ бүрэн арилгана. Сайн арилахгүй бол сүүн шингэнээсээ нүүрэндээ тарааж түрхээд, хөвөнгөөр зөөлөн арчиж авна. Дараа нь УСАН цэвэрлэгчээ хөвөнд шингээгээд, арьсны шугамын дагуу арчина. Гэхдээ тоник цэвэрлэгчийн найрлагад ихэнхдээ спирт ордог учраас хэт мэдрэмтгий эмзэг арьсны иж бүрдэлд багтаахгүй байх тохиолдол ч бий.

Хэрвээ байхгүй бол нүүрээ бага зэрэг норгоод, мэдрэмтгий арьсанд зориулсан хөөсөөр булхаж угаагаарай. Тос, энгэсэг, хөөсний үлдэгдлийг юу ч үгүй арилгахын тулд бүлээн усаар маш сайн угаах хэрэгтэй. Тосны үлдэгдэл гүйцэд арилаагүй юм шиг санагдвал эхний удаа зориулалтын гуужуулагч хэрэглэж болно. Учир нь таны нүүр хэт их будагт гүн бохирдсон байх магадлалтай.

Гэхдээ зөвхөн эхний удаа гуужуулагч хэрэглэхээс биш, зөвлөгөөг үргэлжлүүлэн дагавал гуужуулагч дахин хэрэглэж болохгүй. Ямар ч будаггүй арьс. Магадгүй танд батга нь улам ч тодорсон юм шиг харагдаж байна уу? Зөвхөн тослог арьстнуудад батга гардаггүй, хэт хуурайшилт ч батга “үржүүлдэг”-ийг та мэдэх хэрэгтэй.

Одоо таны нүдэнд харагдаж байгаа элдэв өө сэв хэдхэн хоногийн дараа ор мөргүй арилна. Эрүүл толигор, гэрэлтсэн царайтай болохын тулд багахан цаг зарцуулахад л болно.

Дөрөвдэх алхам: Юу юугүй таталдах арьсандаа бүсгүй та шөнийн чийгшүүлэгч түрхээрэй. 3-5 минутын дараа арьс амрааж, тэжээл өгөх зориулалттай шөнийн тос нэмж түрх. Мэдээж, энэ бүхэн таны шинээр худалдаж авсан хэт мэдрэмтгий эмзэг арьсны иж бүрдэлд багтсан байх учиртай. Шөнийн чийгшүүлэгчгүй иж бүрдэл авсан бол шөнийн тосоо дангаар нь түрхээд, гадна талаас чийгшүүлэгч шүршээрэй.

Цацдаг чийгшүүлэгчийг манайхан ихэнхдээ энгэсэг шингээх зорилгоор хэрэглэдэг. Гэвч энэ нь будаагүй арьсыг ч чийгшүүлж, сэргээх давхар үйлчилгээтэй. Мэдээж зовхины тосоо мартаж болохгүй.

Тав дахь алхам: Үр дүнд хүрэхийн тулд бүсгүй та зөв хооллох хэрэгтэй. Ялангуяа, хэт их өөх тос, халуун ногоо, өтгөн кофе, архи тамхинаас татгалзах ёстой. Өглөө, өдөр илчлэгтэй хүнс хэрэглэж, хоёр литрээс доошгүй шингэн бага багаар уугаарай.

Харин унтахаасаа хоёр цагийн өмнө шингэн хүнснээс татгалзахыг зөвлөе. Учир нь оройтож уусан шингэн бөөрөнд ачаалал өгч, улмаар та тав тухтай, бат бөх унтахад саад болно. Хүн биологийн амьтан учраас био хэмнэлээ даган, орой эрт унтаж, өглөө эрт босвол, сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн байдаг. Гэхдээ амралтын өдрүүдээр илүү сайн унтаж амраарай. Унтах тусам бүсгүй таны арьс амарч, өнгөлөг харагдана.

Зургаа дахь алхам: Батга сорвиуд хатаж алга болоод, арьс тань бүхэлдээ сэргэсэн юм шиг л санагдана. Хэрвээ танд ийм мэдрэмж төрж байгаа бол та бидний зөвлөгөөг сайн хэрэгжүүлсэн гэсэн үг хүйтэн ус арьсанд тань шингэн ортол хүлээ, арчих хэрэггүй. Арьс өөрөө хатсаны дараа буцалсан бүлээн усаар булхаад, зөөлөн дарж арчина.

Дараа нь шууд чийгшүүлэгч түрхээрэй. Нүхнүүд нь бүрэн цэвэрлэгдэж, амраад, хүйтэн мөсний тусламжтайгаар эргэн сэргэж чангарсан таны арьс чийгшлийг маш сайн мэдэрч, хүлээж авна. Чийгшүүлэгч бүрэн шингэтэл 5-10 минут хүлээгээд, өглөөний суурь тос, зовхины тосоо түрхэнэ.
Тоснууд бүрэн шингэсний дараа мөн л шинээр худалдаж авсан нарнаас хамгаалах тосоо нимгэн түрхээд, шингэхийг нь хүлээнэ.

Хэт гялалзаж, гялтганаад, тоос шороо тогтохоор харагдвал, зориулалтын шингээгч эсвэл амны цаасаар зөөлөн дарж, илүүдлийг нь авна. Арьсаа эрүүл болгох таны будалт ингээд л дуусна.

Долоо дахь алхам: Нүүрэн дээрх өө сэв, батгаа юугаар нуух вэ. Яаж ийм царайтай гадуур явах юм бэ гэж та бодож байгаа бол өнөөдрөөс эхлэн энэ бодлоо орхи. Жинхэнэ эрүүл арьстай болохын тулд өнөө маргаашдаа бусдын нүдэнд өөтэй харагдахыг тэвчих л хэрэгтэй. Бүр аргагүй бол, нүдэндээ энгэсэг түрхэж, сормуусаа дэрвийлгэ. Хөмсөгнийхөө хэлбэрийг сайжруулж, цэвэрхэн тодруулаад, уруулаа гялалзуулагчаар өнгөлөөрэй.

Энэ бүхний дараа ч арьсандаа санаа зовж байгаа бол гоёмсог хар нүдний шил зүүгээд, гараад өг. Нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулчихвал таны өө сэвийг хэн ч анзаарахгүй ээ. Хэдхэн хоногийн дараа та жинхэнэ эрүүл толигор арьстай болно гэдгээ битгий март. Нарнаас хамгаалах тос гэсэн цорын ганц “хамгаалагч”-тай гудамжинд гарч байгаа таны арьс эхний хэд хоног хорсож улайж, урьдахаасаа ч дордож мэднэ.

Гэвч, та сэтгэлээр уналгүй үдэш бүр арьсаа зааврын дагуу цэвэрлэж, чийгшүүлэн дээрх зөвлөгөөг ягштал хэрэгжүүлээрэй.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …