Төв цэвэрлэх байгууламжийн асуудал хүндэрсэнээр Нийслэлийнхэн зундаа байж суух аргагүй болсон. Энэ асуудлыг ярьж эхэлсэнээс хойш шийдэж чадахгүй арван жил болоод байна.
Өнөөдөр ерөнхий сайд У.Хүрэлсүх төв цэвэрлэх байгууламж дээр БХБ- ын сайд Х.Баделхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ -ын сайд Н.Цэрэнбат болон холбогдох албан тушаалтнуудыг дуудаж ирэх жил энэ ажлыг эхлүүл гэдэг үүрэг даалгавар өглөө.
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах асуудал нь олон сайд дарга нарын дунд хариуцах эзэнгүй орхигдож ирсэн. Тэгвэл асуудлыг Барилга хот байгуулалтын сайд Баделханд хариуцуулж байгааг энэ үеээр хэллээ. “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах ажлыг Х.Баделхан сайд та толгойгоороо хариуцна шүү. Гэртээ орох бүрт гэрээс чинь өмхий үнэртээд байдаг бол яах вэ? Албан тушаалтнууд өөриймсөг сэтгэлээр ажилдаа хандах цаг болсон” гэдгийг ерөнхий сайд У.Хүрэлсүх санууллаа.
Эх сурвалж:Zindaa.mn