M.I.T-д тэнцэж Америк сурган хүмүүжүүлэгчдийн гайхашруулсан М.Баттүшиг “Хүнд сайн юм хийх юмсан”

 battushig300-middleМассачусеттсын Технологийн Институт буюу олны хэлдгээр M.I.T-д тэнцэж, элсэх элсэхдээ бүр олон орны хэдэн мянган хүүхдийг авьяас мэдлэгээрээ ардаа орхиж, америкийн сурган хүмүүжүүлэгчдийг гайхашруулсан нэгэн монгол хүүгийн тухай бахархам нийтлэл алдарт” The New York Times” сонинд гарчээ. Дэлхийн топ 100 их сургуулийн жагсаалтыг энэ онд тэргүүлсэн, технологийн чиглэлээр хамгийн чанартай боловсрол олгодог энэ сургуульд орон орны хүүхдүүдийг манлайлан орсон Мянганбаярын Баттүшиг хүүгийн тухай нийтлэлийг үе тэнгийн бусад охид хөвгүүдэд нь үлгэр дуурай болоосой хэмээн хүргэж байна.

М.Баттүшигтэй уулзахаар Монгол руу нисэхээс хэд хоногийн өмнө тэр над руу и-мэйл бичиж “XBee-гийн утасгүй хос антенн авчирч болох уу” гэсэн бяцхан хүсэлт илгээсэн байв. Цахилгаан сэлбэг хэрэгсэл Монголд их ховор,  онлайнаар захиаллаа гэхэд хэдэн долоо хоног шаардагддаг аж.
Ингээд захисан антенныг нь барьсаар Улаанбаатарын Хан-Уул дүүрэг дэх дундаж давхаргынхны хороололд байх түүний гэрт ирэхэд М.Баттүшиг намайг газар доорх гараашдаа дагуулан орж, авчирсан зүйлийг маань чухам юунд ашиглах гэж байгаагаа үзүүлэв.
Энэ хотын ихэнх хүүхэд орон сууцны дундах машин зам дээр тоглох юм. Баттүшиг 10 настай дүү охиноо бас найзуудыг нь машинд дайруулчих вий хэмээн санаа зовдог болохоор зам дээр машин ойртон ирэхэд тоглож буй хүүхдүүдэд дохио өгөх мэдрэгч бүхий бяцхан төхөөрөмж гарааштаа хийжээ. Энэхүү бүтээл нь хэрхэн ажилладаг болохыг харуулахаар тэр өөрөө машин болж тоглож, төхөөрөмжийнхөө мэдрэгч бүхий замаар явж надад үзүүлсэн ч бүтээгдэхүүнийхээ загварт тийм ч сэтгэл хангалуун биш байгаа нь харагдсан юм. “Урт утас ашиглах нь хэрэглэгчдэд маань таагүй байгаа л даа” гэж тэр бараг л уучлал хүсч байна уу гэлтэй ярив. Тийм л учраас утасгүйгээр хийхээр шийдэж, антенн захисан нь тэр байж.
Хүүхдэрхүү дугуй царайтай Баттүшиг бол жирийн нэг хүү биш ээ. Тэр Харри Поттер уншдаггүй, /Түүнээс юу сурах юм бэ/ хөгжим сонсдоггүй. /Түүнийг чихэвчний хөгжим зүүсэн үед найзууд нь итгэхгүй сонсч үзвэл SAT-ийн шалгалтын бэлтгэл байдаг./157d8c8c4f98cc2dbig
Түүнийг цахилгаан инженерийн ажлууд нь л жаргалтай болгодог аж.“Цахилгаан инженерчлэлд хязгаар гэж байдаггүй. Яг л тоглоом тоглож байгаа юм шиг” гэж ярих тэрээр “Гараашийн дохио”-гоо хэрхэн ажиллуулах тухай зааврыг 2012 оны наймдугаар сард Youtube-д тавьсныг Массачусеттсийн Технологийн Институтын албаныхан олж үзсэн нь сэтгэгдэл төрүүлж чаджээ. Тэр үед Баттүшиг Массачусеттсийн Технологийн Институт /M.I.T/ -д элсэн суралцахаар төлөвлөж байсан бөгөөд харин сургуулийнхан аль хэдийнэ түүний чадварыг олж мэдсэн байлаа.Учир нь, түүнээс хоёр сарын өмнө /тэр үед Баттүшиг 15 настай байсан/  тэрээр М.I.T-гээс интернэтээр явуулсан  хоёрдугаар курсийн оюутны өгөх хэмжээний шалгалтад 15 мянган хүүхдийн хамт оролцож хамгийн дээд оноо авсан 340 хүүхдийн нэг болсон юм.
Хүн амын гуравны нэг хувь нь мал дагаж, уудам талдаа гэр хэмээх эсгий сууцанд амьдардаг нүүдэлчдийн нутгийн хүү яаж M.I.T-гийн шалгалтад тэгж гаргууд сайн амжилт үзүүлэв ээ. Энэ мэдээж Баттүшигийн өөрийнх нь онцгой чадвар, басхүү сургуулийнх нь захирлын хүсэл зорилготой ч холбоотой. Сант сургуулийн захирал З.Энхмөнх бол Монголоос M.I.T-г төгссөн анхны оюутан. Энэ сургуулийг 2009 онд төгссөн тэрээр сурагчдаа шинжлэх ухаан, технологийн лаборатор руу татах эхэлсэн бөгөөд “Миний алс хэтийн зорилго бол Монголд авьяаслаг, ур чадвартай инженерүүдийг бэлтгэн гаргах” гэж ярьсан юм.
З.Энхмөнх M.I.T-гийн онлайн нээлттэй лекцүүдийг сурагчдадаа гэрээр үзүүлдэг гэнэ. Гэхдээ тэрээр хүүхдүүдээ жинхэнэ бодит лабораторын орчинд ажиллуулахыг хүсч, коллежийн найз, Стэнфордод цахилгаан инженерчлэлээр доктор хамгаалахаар суралцаж буй Тони Кимийг Монголд 10 долоо хоногийн хугацаатай ажиллахыг урьжээ. Ким гурван хайрцаг чемодан дүүрэн цахилгаан хэрэгсэл авчирсан нь тэдний ангийг тэр дорхноо л улсынхаа хамгийн шилдэг тоног төхөөрөмжтэй лаборатор болгож орхиж. Гэхдээ тэдний энэ сургалтын хөтөлбөрийг Боловсролын яамнаас нь батлаагүй учраас тэд хичээлээс гадуур нэмэлт цаг маягаар хичээллэдэг байна. Баттүшиг лекцээ үзэхийн тулд гэрийнхээ интернэтийн хурдыг нэг мегабайтаас гурав болгон нэмэгдүүлж өгөхийг эцэх эхээсээ гуйж дөнгөжээ. /АНУ-ын интернэтийн дундаж хурд 8,6 байдаг/
Баттүшиг бол энэ ангид хичээллэхээр орсон 13-17 насны 20 сурагчийн нэг. Гэвч сурагчдынх нь тал нь замаасаа хаясан гэнэ. M.I.T-гийн энэ хүнд хэцүү хичээлийг Монгол сурагчид эх хэлээрээ бус хоёрдагч хэлээр судална гэдэг амаргүй байх нь мэдээж. Гэвч Баттүшиг хичээлдээ үнэхээр дурлаж, сайн суралцаж чаджээ. Тэрээр энэ хичээлээ бусад жирийн хичээлтэй харьцуулахыг аргагүй өөр, өмнө нь хэзээ ч хийж үзээгүй зүйлсээ үзсэн болохоор амьдралд нь хувьсал болохуйц өөрчлөлт авчирсан гэж ярьсан юм. Тэрээр ангийнхандаа туслахын тулд ойлгоход хэцүү зарим зүйлийг нь монголоор тайлбарлаж, Youtube-д тавьдаг байна. M.I.T-д иймэрхүү хичээл заадаг байсан Ким хэлэхдээ “Баттүшигийн насан дээр /15 нас/ ийм сайн байна гэдэг тэрээр M.I.T-гийн хамгийн шилдэг оюутан болно гэдгийг харуулж байгаа хэрэг” гэсэн юм.
Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд Харвард, Калифорнийн Технологийн институт, Техасын их сургууль гээд 100 гаруй их сургууль онлайнаар олон нийтэд нээлттэй хичээл заахад хэдэн сая долларын хөрөнгө оруулсан билээ. Дээд боловсролын салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ курс нь чанартай боловсролыг алс холын оюутан сурагчдад илүү дөтөөр хүргэхийн зэрэгцээ их сургуулиудын хувьд нэмэлт орлого олох суваг болж байгаа юм. EdX-ийн ерөнхийлөгч,  электроникийн профессор Анан Агарвалын ярьснаар өнгөрсөн жил M.I.T болон Харвардад эхлүүлсэн онлайн нээлттэй курсийг Ким, Энхмөнх нарын санаачилсан шиг багш-сурагч гэсэн бодит сургалттай хослуулснаар 20 гаруй ангийг бүрдүүлэх хэмжээний оюутан их сургуульд элсэн оржээ. Баттүшигийн амжилт ч онлайн нээлттэй курсийн тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг оюутан олж болохыг харуулж байгаа юм.
Сант сургуульд явуулсан курсийн дараа Ким, Энхмөнх нар Баттүшигийг M.I.T-д элсэх өргөдөл гаргахыг санал болгосноор тэр одоо тус сургуульд шинээр элссэн 88 орны 1116 оюутны нэг болон суралцаж байна. M.I.T-гийн элсэлтийн асуудал хариуцсан декан Стюарт Шмил “Баттүшигийн авсан өндөр оноо түүнийг сургуульдаа хангалттай сайн суралцаж чадна гэдгийг харуулж байна” гэсэн юм.
Баттүшиг өнгөрсөн сараас сургуулийнхаа дотуур байранд төвхнөж аваад одоо цахилгаан болон хими, биологийн танилцах хичээлдээ сууж эхэлжээ. Тэр бас физикийн нэртэй профессор Уолтер Левинтэй хамт зургаа авахуулж амжсанаа Facebook-тээ тавьж. Гэрэл зураг, теннисийн клубт орж, бас биллиардын маш сайн тоглогч гэдгээ мэдэж авчээ. Баттүшиг ээжийнхээ “Пицца хэтрүүлж идэв ээ” гэсэн сануулгыг санаж, долоо хоногт хоёр зүсмээс илүү пицца идэхгүй гэсэн норм өөртөө тогтоожээ. Баттүшигийн тухай аав нь сарын өмнө биднийг хамт хоолонд орох үеэр ингэж хэлснийг саналаа. “Хүү маань цаг үргэлж л ямар нэг юмны тухай бодож суудаг. Тэрийг яах вэ, энийг яаж хийх вэ гэж. Түүнд маш олон санаа төрдөг. Хүү минь дандаа л “Хүнд сайн юм хийх юмсан гэдэг.” Хэрвээ хүнд сайн юм хийж л байвал бидэнд хамгийн сайхан нь тэр шүү дээ” гэсэн юм.

Массачусеттсын Технологийн Институт буюу олны хэлдгээр M.I.T-д тэнцэж, элсэх элсэхдээ бүр олон орны хэдэн мянган хүүхдийг авьяас мэдлэгээрээ ардаа орхиж, америкийн сурган хүмүүжүүлэгчдийг гайхашруулсан нэгэн монгол хүүгийн тухай бахархам нийтлэл алдарт” The New York Times” сонинд гарчээ. Дэлхийн топ 100 их сургуулийн жагсаалтыг энэ онд тэргүүлсэн, технологийн чиглэлээр хамгийн чанартай боловсрол олгодог энэ сургуульд орон орны хүүхдүүдийг манлайлан орсон Мянганбаярын Баттүшиг хүүгийн тухай нийтлэлийг үе тэнгийн бусад охид хөвгүүдэд нь үлгэр дуурай болоосой хэмээн хүргэж байна.

М.Баттүшигтэй уулзахаар Монгол руу нисэхээс хэд хоногийн өмнө тэр над руу и-мэйл бичиж “XBee-гийн утасгүй хос антенн авчирч болох уу” гэсэн бяцхан хүсэлт илгээсэн байв. Цахилгаан сэлбэг хэрэгсэл Монголд их ховор,  онлайнаар захиаллаа гэхэд хэдэн долоо хоног шаардагддаг аж.
Ингээд захисан антенныг нь барьсаар Улаанбаатарын Хан-Уул дүүрэг дэх дундаж давхаргынхны хороололд байх түүний гэрт ирэхэд М.Баттүшиг намайг газар доорх гараашдаа дагуулан орж, авчирсан зүйлийг маань чухам юунд ашиглах гэж байгаагаа үзүүлэв.
Энэ хотын ихэнх хүүхэд орон сууцны дундах машин зам дээр тоглох юм. Баттүшиг 10 настай дүү охиноо бас найзуудыг нь машинд дайруулчих вий хэмээн санаа зовдог болохоор зам дээр машин ойртон ирэхэд тоглож буй хүүхдүүдэд дохио өгөх мэдрэгч бүхий бяцхан төхөөрөмж гарааштаа хийжээ. Энэхүү бүтээл нь хэрхэн ажилладаг болохыг харуулахаар тэр өөрөө машин болж тоглож, төхөөрөмжийнхөө мэдрэгч бүхий замаар явж надад үзүүлсэн ч бүтээгдэхүүнийхээ загварт тийм ч сэтгэл хангалуун биш байгаа нь харагдсан юм. “Урт утас ашиглах нь хэрэглэгчдэд маань таагүй байгаа л даа” гэж тэр бараг л уучлал хүсч байна уу гэлтэй ярив. Тийм л учраас утасгүйгээр хийхээр шийдэж, антенн захисан нь тэр байж.
Хүүхдэрхүү дугуй царайтай Баттүшиг бол жирийн нэг хүү биш ээ. Тэр Харри Поттер уншдаггүй, /Түүнээс юу сурах юм бэ/ хөгжим сонсдоггүй. /Түүнийг чихэвчний хөгжим зүүсэн үед найзууд нь итгэхгүй сонсч үзвэл SAT-ийн шалгалтын бэлтгэл байдаг./
Түүнийг цахилгаан инженерийн ажлууд нь л жаргалтай болгодог аж.“Цахилгаан инженерчлэлд хязгаар гэж байдаггүй. Яг л тоглоом тоглож байгаа юм шиг” гэж ярих тэрээр “Гараашийн дохио”-гоо хэрхэн ажиллуулах тухай зааврыг 2012 оны наймдугаар сард Youtube-д тавьсныг Массачусеттсийн Технологийн Институтын албаныхан олж үзсэн нь сэтгэгдэл төрүүлж чаджээ. Тэр үед Баттүшиг Массачусеттсийн Технологийн Институт /M.I.T/ -д элсэн суралцахаар төлөвлөж байсан бөгөөд харин сургуулийнхан аль хэдийнэ түүний чадварыг олж мэдсэн байлаа.Учир нь, түүнээс хоёр сарын өмнө /тэр үед Баттүшиг 15 настай байсан/  тэрээр М.I.T-гээс интернэтээр явуулсан  хоёрдугаар курсийн оюутны өгөх хэмжээний шалгалтад 15 мянган хүүхдийн хамт оролцож хамгийн дээд оноо авсан 340 хүүхдийн нэг болсон юм.
Хүн амын гуравны нэг хувь нь мал дагаж, уудам талдаа гэр хэмээх эсгий сууцанд амьдардаг нүүдэлчдийн нутгийн хүү яаж M.I.T-гийн шалгалтад тэгж гаргууд сайн амжилт үзүүлэв ээ. Энэ мэдээж Баттүшигийн өөрийнх нь онцгой чадвар, басхүү сургуулийнх нь захирлын хүсэл зорилготой ч холбоотой. Сант сургуулийн захирал З.Энхмөнх бол Монголоос M.I.T-г төгссөн анхны оюутан. Энэ сургуулийг 2009 онд төгссөн тэрээр сурагчдаа шинжлэх ухаан, технологийн лаборатор руу татах эхэлсэн бөгөөд “Миний алс хэтийн зорилго бол Монголд авьяаслаг, ур чадвартай инженерүүдийг бэлтгэн гаргах” гэж ярьсан юм.
З.Энхмөнх M.I.T-гийн онлайн нээлттэй лекцүүдийг сурагчдадаа гэрээр үзүүлдэг гэнэ. Гэхдээ тэрээр хүүхдүүдээ жинхэнэ бодит лабораторын орчинд ажиллуулахыг хүсч, коллежийн найз, Стэнфордод цахилгаан инженерчлэлээр доктор хамгаалахаар суралцаж буй Тони Кимийг Монголд 10 долоо хоногийн хугацаатай ажиллахыг урьжээ. Ким гурван хайрцаг чемодан дүүрэн цахилгаан хэрэгсэл авчирсан нь тэдний ангийг тэр дорхноо л улсынхаа хамгийн шилдэг тоног төхөөрөмжтэй лаборатор болгож орхиж. Гэхдээ тэдний энэ сургалтын хөтөлбөрийг Боловсролын яамнаас нь батлаагүй учраас тэд хичээлээс гадуур нэмэлт цаг маягаар хичээллэдэг байна. Баттүшиг лекцээ үзэхийн тулд гэрийнхээ интернэтийн хурдыг нэг мегабайтаас гурав болгон нэмэгдүүлж өгөхийг эцэх эхээсээ гуйж дөнгөжээ. /АНУ-ын интернэтийн дундаж хурд 8,6 байдаг/
Баттүшиг бол энэ ангид хичээллэхээр орсон 13-17 насны 20 сурагчийн нэг. Гэвч сурагчдынх нь тал нь замаасаа хаясан гэнэ. M.I.T-гийн энэ хүнд хэцүү хичээлийг Монгол сурагчид эх хэлээрээ бус хоёрдагч хэлээр судална гэдэг амаргүй байх нь мэдээж. Гэвч Баттүшиг хичээлдээ үнэхээр дурлаж, сайн суралцаж чаджээ. Тэрээр энэ хичээлээ бусад жирийн хичээлтэй харьцуулахыг аргагүй өөр, өмнө нь хэзээ ч хийж үзээгүй зүйлсээ үзсэн болохоор амьдралд нь хувьсал болохуйц өөрчлөлт авчирсан гэж ярьсан юм. Тэрээр ангийнхандаа туслахын тулд ойлгоход хэцүү зарим зүйлийг нь монголоор тайлбарлаж, Youtube-д тавьдаг байна. M.I.T-д иймэрхүү хичээл заадаг байсан Ким хэлэхдээ “Баттүшигийн насан дээр /15 нас/ ийм сайн байна гэдэг тэрээр M.I.T-гийн хамгийн шилдэг оюутан болно гэдгийг харуулж байгаа хэрэг” гэсэн юм.
Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд Харвард, Калифорнийн Технологийн институт, Техасын их сургууль гээд 100 гаруй их сургууль онлайнаар олон нийтэд нээлттэй хичээл заахад хэдэн сая долларын хөрөнгө оруулсан билээ. Дээд боловсролын салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ курс нь чанартай боловсролыг алс холын оюутан сурагчдад илүү дөтөөр хүргэхийн зэрэгцээ их сургуулиудын хувьд нэмэлт орлого олох суваг болж байгаа юм. EdX-ийн ерөнхийлөгч,  электроникийн профессор Анан Агарвалын ярьснаар өнгөрсөн жил M.I.T болон Харвардад эхлүүлсэн онлайн нээлттэй курсийг Ким, Энхмөнх нарын санаачилсан шиг багш-сурагч гэсэн бодит сургалттай хослуулснаар 20 гаруй ангийг бүрдүүлэх хэмжээний оюутан их сургуульд элсэн оржээ. Баттүшигийн амжилт ч онлайн нээлттэй курсийн тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг оюутан олж болохыг харуулж байгаа юм.
Сант сургуульд явуулсан курсийн дараа Ким, Энхмөнх нар Баттүшигийг M.I.T-д элсэх өргөдөл гаргахыг санал болгосноор тэр одоо тус сургуульд шинээр элссэн 88 орны 1116 оюутны нэг болон суралцаж байна. M.I.T-гийн элсэлтийн асуудал хариуцсан декан Стюарт Шмил “Баттүшигийн авсан өндөр оноо түүнийг сургуульдаа хангалттай сайн суралцаж чадна гэдгийг харуулж байна” гэсэн юм.
Баттүшиг өнгөрсөн сараас сургуулийнхаа дотуур байранд төвхнөж аваад одоо цахилгаан болон хими, биологийн танилцах хичээлдээ сууж эхэлжээ. Тэр бас физикийн нэртэй профессор Уолтер Левинтэй хамт зургаа авахуулж амжсанаа Facebook-тээ тавьж. Гэрэл зураг, теннисийн клубт орж, бас биллиардын маш сайн тоглогч гэдгээ мэдэж авчээ. Баттүшиг ээжийнхээ “Пицца хэтрүүлж идэв ээ” гэсэн сануулгыг санаж, долоо хоногт хоёр зүсмээс илүү пицца идэхгүй гэсэн норм өөртөө тогтоожээ. Баттүшигийн тухай аав нь сарын өмнө биднийг хамт хоолонд орох үеэр ингэж хэлснийг саналаа. “Хүү маань цаг үргэлж л ямар нэг юмны тухай бодож суудаг. Тэрийг яах вэ, энийг яаж хийх вэ гэж. Түүнд маш олон санаа төрдөг. Хүү минь дандаа л “Хүнд сайн юм хийх юмсан гэдэг”.  Хэрвээ хүнд сайн юм хийж л байвал бидэнд хамгийн сайхан нь тэр шүү дээ” гэсэн юм.

Б.Сэвжидмаа

Эх сурвалж: www.Assa.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …