Үндэсний статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн сард экспорт зургаан хувиар өсч, импорт 6.9 хувиар буурсан байна. Өнгөрсөн сард гадаадын зах зээлд гаргасан нийт экспортын 46.6 хувийг нүүрс бүрдүүлсэн байна.
Манай улс энэ оны эхний найман сард 9.5 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан ч экспортод нүүрсний эзлэх хувь өндөр хэвээр байна.
Одоогийн байдлаар гадаад худалдаанаас орж ирсэн экспортын нүүрсний орлого 693 сая ам.доллар байна. Үүнийг өнгөрсөн онд олсон ашигтай харьцуулбал 45 хувиар багассан үзүүлэлт юм.
Өнгөрсөн сард манай улс 1.3 сая тонн, долдугаар сард 0.7 сая тоон нүүрс экспортолж 150 гаруй сая төгрөгийн орлого олсон байна.