У.Хүрэлсүх Төрийн албаныхныг цочроолоо

Монгол улсын Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх өөрийн өгсөн үүрэг даалгаварын үйл явц хэрэгжилтийн тухай тайлан мэдээг улирал тутамд ирүүлэхийг үүрэг болголоо… Хариуцлагатай, мэдээлэлтэй, шударга Засгийг олон нийт хүлээж буй. Тэгвэл Ерөнхий сайдын энэ шийдвэр олон нийтийн хүлээлтийг нааштайгаар эргүүлж байна. Монгол Улсын Засгийн газрыг шинээр эмхлэн зохион байгуулахдаа “шударгын талд үйлчилнэ” хэмээн тэрбээр Сайд нараа томилов. Тэднээс хүсэж хүлээснээ ч үүрэг даалгаврын хэмжээнд дуулгачихлаа. Хувийн эрх ашгийг хойш тавьж, эх орон ард түмнийхээ төлөө гэх сэтгэл санааг урьдатгал болгох нь ч тэдний үүрэг, хариуцлага.

Энэ Засгийн газрын сайд нарын бүрэлдэхүүнийг дүгнэж харвал нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийн толгойтой хүмүүс. Засгийн тэргүүний уг шийдвэр Төрийн албан хаагчдын “чихийг зөөллөх”, шударга, зарчимтай ажиллах замыг засах нь гарцаагүй… Шат шатандаа үүргээ ухамсарлах, ажилдаа хариуцлагатай хандахад том алхам хийгдлээ гэж ч харж болохоор… Төрийн албаны томилгоо мөнгө харж бус, мэргэжил, мэдлэг харж хийгддэг болох үүд хаалга ч үүгээр нээгдэж байх шиг. У.Хүрэлсүхийн байгуулсан Засгийн газрын тогтвор сууршил энэ мэт зоригтой үйлдлээс нь хамаарах билээ. Түүний хэлсэнээр “Төрийн алба хуулинд захирагддаг” байх учиртай . У.Хүрэлсүхийн өөр нэг баримтлал нь “Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана.” гэсэн өгүүлбэр билээ…

З.Говьсайхан

www.zindaa.mn

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …