Хоёр хүүхдийн ээж болсноос хойш нам гүм, амар жимэр амьдралыг сонгож, кино урлагаас завсарлага авсан жүжигчин Жессика Альба хөл хүнд болсон тухайгаа Инстаграмаар зарласан билээ. Жессика Альба, Кэш Уоррен нар 2004 онд “Fantastic Four” киноны зураг авалтын үеэр танилцаж, 2008 оны тавдугаар сард гэрлэсэн юм. Холливудын хамгийн сайхан хос, хамгийн жаргалтай гэр бүлийн тоонд багтдаг тэдний том охин Онор Мэри есөн настай, бага охин Хавен Гарнер нь таван настай юм. Тэгвэл саяхан “Tonight Talk” шоунд оролцож хүүтэй болж буй талаар мэдэгджээ. Түүний зургуудыг хамтдаа харцгаая.