Ч.Хүрэлбаатар: 2020 он гэхэд бүх хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдана

Дунд сургуулиуд гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 65 сурагч суралцаж, цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас сугалаагаар асуудлыг шийдэж, нэг хэсэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. 2020 он гэхэд энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх эх үүсвэр нь тодорхой болж, 2018 оны төсөвт 61 сургууль, 90 цэцэрлэгийн ажлыг эхлүүлэх мөнгө суужээ. Үүнээс 19 сургуулийн өргөтгөл, 13 цэцэрлэгийн өргөтгөл багтаж байгаа аж.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

76 гишүүний тойрогтоо зарцуулах нэрээр авдаг 1 тэрбум төгрөг (нийт 76 тэрбум) нэг хэсэг зогссон байсан. Гэтэл 2018 оны төсөвт өөр нэрээр суусан байсныг зарцуулалтын хэлбэрийг нь өөрчилж, 56 тэрбумыг нь төрийн албан хаагчдад нөхөн олговор хэлбэрээр олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргуулах гэж байгаа. Энэ шийдвэртэй холбоотой “56 тэрбум төгрөгийг тарааж байхаар хүрэлцээгүй байгаа сургууль, цэцэрлэгийг нэмж барья” гэсэн санал иргэдийн зүгээс гарч буй. Төсөвт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлж, бүх хүүхэд хамрагдах мөнгө нэгэнт суусан байгаа учир нэн тэргүүний асуудал болох төрийн албан хаагчдын сарын орлогыг нэмэгдүүлэх Сангийн сайдын шийдвэр нь цаг үеэ олсон нь ийнхүү тодорхой болж байна.

Г.Гэрэл

Эх сурвалж:gereg.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …